Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    ЛУУСНЫ ХЭРЭГ БУЮУ АРАН 1

    Аран гэдэг үг Монгол бичгээр (Haran )-харъяат хүн гэх утгатай бөгөөд Монгол нууц товчооноос доктор Бямбасүрэнгийн Энхбайгалийн анх тайлж, түүхийн ухааны доктор профессор Жамсрангийн Гэрэлбадрах багшийн дүгнэсэнчлэн тухайн үеийн Монголын нийгэм дэх боол, харц, зарц нарыг бодвол арай чинээлэг, бие даасан гувчуур төлдөг өрх бүлийн эрэгтэй хүмүүсийг ийн нэрлэж байв.
    Гэтэл өнөө цагт гаднаа Монголын харъяат мөртлөө дотроо харь сэтгэлгээтэй бүлэглэл улс төрд ноёлжээ. Тэднийг Монголын гэхээсээ Хятадын “Аран” гэвэл зохилтой. Тэд ихэвчлэн Хятад-Монголын холимогууд аж.
    Илжиг, адуу хоёрын эрлийзийг луус гэдгийг хүн болгон мэддэг. Адууг-тахитай эвцэлдүүлэн Луусийг гарган хэрэглээнд нэвтрүүлж эл төрөл зүйлийг зохиомлоор бий болгосон. Үндэстнүүдийн генийн мэдээлэл ч харилцан адилгүй бөгөөд тэдгээр нь хоорондоо холилдоход өөр өөр мутаци бий болж байгааг судалсан эрдэмтэд цөөнгүй аж. Тэр тусмаа Монгол хүний удамшлын мэдээлэл бусдынхтай холилдоход гарч буй үр дүнг харьцуулсан нь бий. Луус бол адуу гэхэд биш илжиг гэхэд зохихгүй тийм нэг юу ч биш амьтан. Хятад Монгол хүмүүсийг дундаас төрсөн хүүхдийг эрлийз эрлийзээс гарсныг хурлийз гэх мэтээр цаашлах агаад хачирхалтай нь тариачин, нүүдэлчин хоёрын дундах үр сад нь хүн төрөлхтөний уруудмал хэв шинжийг агуулан удамшлын хувьд тэсвэргүй, оюун ухааны чадамж сул байдгийг тогтоосон судалгааны өгүүллүүд бий.

    Тэгвэл Монголын улс төрд гадаад төрх нь Монголжуу дотор санаа нь “Хятад маягийн өгөгдөлтэй” хэсэг бүлэг шургалсныг аль 1980-аад онд Цэдэнбал мэддэг байв. Монголын төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэнбалын гар бичмэлд “ 1. Хятадын аюул байна(Дэлхийн чанартай) 2. Иргэн болоход болгоомжтой хандах, Хятадын удирдагчид иргэдээ бусад орны иргэн болгох сонирхолтой. 3.Нүүлгэн шилжүүлэх”3 гэсэн байдаг.

    “Ардчилал идээшлээ олоогүй байхад ард түмэн эзэн болох эрхээ алдах гэж байна”2 гэж Санжаасүрэнгийн Зориг 1991 онд хэлжээ. Нийгмийн ухааны багш, философич мэргэжилтэй С. Зориг 1984-1985 онуудад ЗХУ-д сурч байхаасаа л эх орныхоо цаашдын хувь заяанд ихээхэн санаа зовинож нөхөдтэйгөө нам улс төрийн бие даасан хараат бус үйл ажиллагаа явуулж нийгмээ эрс шинэчлэх талаар зөвлөлддөг байсан баримтууд бий. 1998 он хүртэл Зориг Монголоосоо урваагүй болохоор ард түмэн өдий хүртэл түүнийг ардчиллын эцэг гэдэг юм. Газар нутгаа гадаадынханд ямар нэг хэлбэрээр бэлгэнд өгч болохгүй, тусгаар тогтнол алдагдах аюултай гэх зарчим баримталсан үе үеийн улс төрчид амь насаа золионд гаргадаг түүх 1998 оны 10 сарын 2-нд ч давтагдаагүйг үгүйсгэх аргагүй. “Хятад маягийн өгөгдөлтэй” бүлэглэл сүүлийн жилүүдэд улам хүчирхэгжиж төрийн сандал суудлыг мөнгөөр наймаалцан, тогтолцооны хямрал руу түлхэх “даалгавар”-аа амжилттай биелүүлсээр.
    Монголыг түйвээсэн эрлийз цусны эхүүн үнэр нэгэнтээ эдийн засгийг боомилон тусгаар тогтнолыг алдагдуулах хэмжээнд тулчхаад байгааг эрүүл саруул хүн бүхэн ойлголоо.
    Юун түрүүнд 1990 оны хувьсгалын дараа шинэ нийгэмд шилжингээ эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэхээр зорьсон Монголын улс төрд “тариачдын цусны бодлого” хэрэгждэг тухай гадаад дотоодын судлаачид тэмдэглэсэн нь бий. Өөрөөр хэлвэл гэрэл сүүдэртэй он жилүүдийн нугачаанд түмний хөдөлмөр зүтгэлээр боссон эдийн засаг дахь бүтээмж, үйлдвэржилтийн тоног төхөөрөмжүүдийг төмрийн хогонд ачуулан үндсэн бааз суурийг устгаж, гаалийн импортын татварыг тэглэж, хувьчлалыг хууль бусаар замбараагүйтүүлж, гадны эрх ашгийг гүйцэлдүүлэгч мөнгөнд дуртай хувийн шуналдаа хөтлөгдсөн улс төрчдийн гараар нураан мөхөөх замнал руу түлхэгджээ.

    Гадны гоё нэртэй гоомой хандивлагчдын хүйтэн санаархлын гар хөл дор өндийж улс төрийн намуудад хэсэг хэсгээрээ шургалсан урвагчдын санаархал эдийн засгийг сэхээн амьдрахаас нь өмнө боомилж, зөв голдиролоороо эхэлж амжаагүй зах зээлийг улс орны хөгжил, тусгаар тогтнолын бэхжилттэй хамтад нь холбож уяад чөдөрлөв.

    Гэвч эрлийз аран, хурлийз арангын хүсэл сонирхол ахуй соёлын дархлааг алдагдуулахад хугацаа зарцуулагдаж Монголыг Хятадад нэгтгэх заримынх шууд санаархлыг олон жилийн дархлаатай Монголын түүх соёл, эх хэл уугуул үндэсний үзэл санаа, тусгаар тогтнол тийрэнчдийн өмнө тээглэснийг мэдүүтээ сүүлийн үед Монголчуудын үнэт зүйлийг тасчиж хуваан, жижиглэн жиргэж муучлан харааж зүхэх ба хажуугаар нь залуусын цаг зав ухаан бодлыг садар самуун, хүчирхийлэл, ёс бус этгээд, гаж уриалгад автуулах суртал ухуулгын ажлыг эрчимжүүлжээ. Эхэндээ ийм үйл ажиллагаа далд хэлбэрт байсан бол сүүлийн жилүүдэд ил тод болж улаан алчуур хүзүүндээ ороож улс төрийн асуудлыг мэдэмхийрэн аядах сошиал турхирагчид тэр ч бүү хэл урд зүгийн эрх ашгийн төлөө бүхнээ умартан зүтгэдэг “бие төлөөлөгч”-чид цөөнгүй бий болов.
    “Луусны унгалдаан, хэдэн Хятад аран”-ны санаархлыг мэдсээр байж өөхшүүлсэн гор нь уул уурхайн түүхий эд, урд хөрш хоёроосоо бүрэн хараат өнөөгийн төрх юм.
    ХАР ХАЙРЦАГ ХААЧИВ БУЮУ ТУСГААР ТОГТНОЛ
    Хоёр хөршийнхөө багагүй түүхийг Монголчууд бичиж бидний өвөг дээдэс зангаргаа үлдээсэн. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ Монголыг гурав хуваавч гүрний чинээ гэдэг үг хоосон цэцэрхэл бус түүхийн гашуун үнэнийг сургамжилсан. Их гүрний бүлээн голомт өнөөгийн Монгол Улсын төрийн бодлогын залгамж үзэл санаа ч үүнд зангидагдах болов уу гэх ч… их түүхээ гаднаа магтдаг ч дотроо үгүйсгэдэг бүхэл бүтэн үед нөлөөлөх хэсэг бүлэглэл эрээ цээрээ алдаж тусгаар тогтнолыг төлөөлөх албан тушаалд хүртэл заларчхаад ард түмнийхээ зуу зуун жилийн мөрөөдлийг бөгсөөрөө таглан гацаадаг хэнээрхэл амь бөхтэй ноёрхсоор. Монголд гуравдагч хөршийн бодлого тун чухал хэмээн ам уралдан хэвлэлээр гийнах мөртлөө ачир дээрээ хэрэгжүүлэх алхмыг улайран эсэргүүцдэг жишээ ч бий.
    Монгол Улсад нийгэм эдийн засгийн бие даасан бодлого, Үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, баялгийн тэгш хуваарилалт, үйлдвэржилт бүтээмжийн сэтгэлгээг төлөвшүүлэх, ядуурлыг бууруулах олон талын цогц арга хэмжээ шаардлагатайг судлан тогтоох, шинэ дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэх, дэлхийд данстай түүх соёл, ахуй, өв уламжлалаа нандигнахын чухлыг сануулж байгаа цөөхөн улс төрчдийг “Оросын дагуул” гэх суртал хүчтэй явуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга тэргүүтэй МоАХ-ны уугуул үзэл санааг хамгаалагчдын гол чиг шугам тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэх, иргэдээ баян амьдруулах, бүтээмжит эдийн засгийг хөгжүүлэх уриалгууд нь аль ч их гүрний эрх ашигт бус зөвхөн Монгол Улсын ирээдүйд хэрэгтэй.
    Ишлэл зүүлт
    1. Ж.Гэрэлбадрах “Монголын харъяат хүмүүс X-XIII зуун” Улаанбаатар 2024
    2. “… Би монгол хүний саруул ухаанд итгэдэг юм” Улаанбаатар 2012 Б. Янжинлхам, Д.Эрдэнэбилэг ”
    3. Гэрэл сүүдэр: В.Цэдэнбалын хувийн тэмдэглэлээс Улаанбаатар 1983
    Д.Энхбат
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ