Бусад
    Бямба, 5 сар 4, 2024

    Ээлжит баривчилгаа эцэстээ замхраад дуусах уу эсвэл олсны үзүүрээс атгасан уу?

    “Баян” гэх иргэн Р.Базар баривчлагдсан тухай мэдээлэл хэвлэлүүдээр цацагдан сүр дуулиан боллоо. Өнөө өглөөний байдлаар Базар зарим улс төрчдийг тодорхойлбол Элбэгдорж нарын сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг хийх гэж байсан ба хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гарчээ. Ерөнхийлөгч асан Элбэгдоржтой цахим орчин ихээхэн маргаан өрнүүлээд буй Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Бадамжунайг дуулиантай баривчлаад сураг алдуулан чимээ намждаг шигээ асуудлыг түймэр мэт дэгдээгээд нурам мэт унтраадаг байдлаа давтах уу гэдгийг цаг хугацаа харуулна.

    Тэрээр Б.Ганчимэг сэтгүүлчтэй телевизийн ярилцлагадаа Элбэгдорж авлигалын автор бөгөөд тэр ч бүү хэл С. Зориг агсны аллагатай холбоотой гэж мэдэгдсэн. Энэ нь сөрөг хүчнээ сонгуульд амьгүйжүүлэх улс төрийн технологи бус үнэхээр хуулийн дагуух шалгагдаж байгаа хэргийг явцыг мэдээлсэн хэрэг үү гэдэг нь мөн л цагийн явцад тодорхой болох юм.

    Баян гэх иргэн Р. Базар өөрийн эзэмшлийн нэр бүхий компаниудаар дамжуулан мөнгө угаах, улс төрийн сонгуулийн үйл ажиллагааг хууль бусаар санхүүжүүлсэн гэх хэрэгт холбогдоод байгаа ч тэрээр их хэмжээний олон удаагийн жижиг тоотой гүйлгээгээ хувьцааны ашиг гэж тайлбарлаад байгаа гэсэн мэдээлэл байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ