Бусад
    Ням, 5 сар 5, 2024

    Герман улс каннабисыг хүлээн зөвшөөрлөө

    Герман улсын хууль тогтоогчид сөрөг хүчин болон эмнэлгийн мэргэжлийн холбоодын ширүүн эсэргүүцлийг үл харгалзан каннабисын хэрэглээг хүлээн зөвшөөрсөн Европын хамгийн том орон боллоо. Шинэ хууль ёсоор эхний ээлжинд 18-аас дээш насны насанд хүрэгчид 25 грамм хатаасан каннабис авч явах, гэртээ гурав хүртэл өвсний ургамал тарих эрх эдлэх юм.

    Энэхүү хууль энэ сарын 01-ний өдрийн 00:00 цагаас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн байна. Эрх зүйн шинэчлэлийн дараагийн алхам нь ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд энэ өөрчлөлтөөр “каннабисын клуб” гэгч байгуулагдаж, насанд хүрсэн хэн ч зөвшөөрөгдөх хэмжээний каннабисыг зөвшөөрөгдсөн газраас худалдан авах нөхцөл бүрдэх юм. Зөвшөөрөгдсөн клуб нь дор хаяж 500 хүртэл гишүүнтэй байхаас гадна сард 50 грамм хатаасан каннабисыг худалдах боломжтой болно.

    Германы эмч, эмнэлгийн ажилтнууд хэдийгээр хавдар болон шаардлагатай хүмүүст тустай байж болох ч 18-25 насны залуусын дунд хар тамхины хэрэглээ нэмэгдэх хандлагатай гэж эсэргүүцсээр байгаа юм. Харин сөрөг хүчний улстөрчид германы ирээдүйг хорлосон хар өдөр боллоо гэж шүүмжилцгээж байна.

    Европ тивд Мальта, Люксембург улс л дээрхтэй адил каннабисыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин Нидерланд улс 2020 оноос хойш каннабисыг хуульчлахаар хэлэлцэж байгаа ч олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсаар байгаа билээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ