Бусад
    Бямба, 5 сар 4, 2024

    Америкийн алдагдал “том эрсдэл” дагуулж болзошгүй

    Америкийн төсвийн асар их алдагдал инфляцыг өсгөж, дэлхийн эдийн засагт “том эрсдэл” дагуулж болзошгүй гэж ОУВС анхааруулав.

    Их Британийн “Файнэншл таймс” сонин, ОУВС-ийн сүүлд гаргасан Төсвийн хяналтын тайланд, ирэх онд Америкийн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 7.1 хувьд хүрэх төлөвтэй. Бусад өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн дундаж түвшин ердөө 2 хувь байна. Америкийн их хэмжээний зарлага дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, бусад эдийн засгуудад эрсдэл дагуулж болзошгүй. Америк орлого зарлагын ноцтой алдагдлаа яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

    ОУВС-ийн тоо баримтаас харвал, өнгөрсөн онд Евро бүс зэрэг хөгжингүй эдийн засагтай орнуудын төсвийн алдагдал хяналтад байсан. Харин Америкт төсвийн алдагдал ДНБ-ий 8.8 хувийг эзэлж, 2022 оны түвшнээс хоёр дахин өндөр байжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-нд гаргасан Америкийн Сангийн яамны өдөр тутмын тайланд, засгийн газрын өр 34 их наяд ам.доллар давсан гэж мэдээлжээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ