Бусад
    Ням, 5 сар 5, 2024

    Түгжрэлээс үүдэн жилд өчнөөн их наяд төгрөг салхинд хийсдэг

    Өвлийн улирал солигдож хавар шувтрах улиралд утаа арилсан Улаанбаатар хотод замын түгжрэлийн асуудал иргэдийг хохироосоор байна. Зам дээрээ түгжирч ажлаасаа хоцорч хайран цаг, бензин шатахуунаараа алдагдал хүлээх нь иргэдийн машинаа унаад ажлаа амжуулах гээд гэрээсээ гарсны бус харин хот төлөвлөлтийн ужиг буруу тогтолцоо хийгээд авлигалын асар бараан сүүдрийн гор юм.
    “Өвчтэй хүнээр зүйрлэх юм бол оношийг буруу тогтоогоод байгаагаас өвчин нь улам ужгирч хойд нас руугаа явах зам нь шулуудсан мэт түгжрэл гэдэг аюул жилээс жилд, өдрөөс өдөрт улам даамжирсаар нийслэлийнхний ажил, амралтын цагийг хасаж, уур уцаарыг нь барж гүйцлээ.

    Түгжрэл нийгмийн амьдралд хэрхэн нөлөөлж байна гэсэн судалгаанаас харвал нийслэлийн нэг оршин суугч өдөрт 2.5 цаг, жилдээ 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна гэнэ.” “Монгол орны нийт газар нутгийн 0.3 хувь дээр 1.5 сая иргэн амьдарч байна.

    Нийт тээврийн хэрэгслийн 54.4 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Хотын иргэдийн өмнө тулгамдаж буй гол асуудал нь замын түгжрэл гэдгийг судалгаагаар гаргаж ирсэн. Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр 8,9 км/цаг хурдтай оролцож байна. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Иргэд нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна.”
    Д.ЭНХБАТ
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    spot_img

    Холбоотой мэдээ