Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    Олон улсын үзэсгэлэн яармагууд амжилттай сэргэжээ

    Хятад улс өнгөрсөн онд худалдаа, эдийн засгийн нийт 3923 үзэсгэлэн зохион байгуулсан нь 2022 онтой харьцуулахад 117.1 хувиар, 2019 онтой харьцуулахад 10.6 хувиар тус тус нэмэгдлээ хэмээн Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгээс өчигдөр нийтэлсэн “Хятадын үзэсгэлэн худалдааны эдийн засгийн хөгжлийн тайлан 2023”-д онцолжээ.
    Үзэсгэлэнгийн нийт талбай 141 сая ам.метрт хүрсэн нь 2022 оноос 153.3 хувиар, 2019 оноос 8.25 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэ төрлийн үзэсгэлэнгийн тоо, талбайн хэмжээ нь тахлын өмнөх үеийн түвшингээс давж, үзэсгэлэнгийн салбар бүхэлдээ сэргэх хандлагатай болсон гэж мэдээлжээ.
    Ангилж төрөлжүүлсэн байдлаас нь үзвэл, аж үйлдвэрлэл, технологийн үзэсгэлэн нь тоо хэмжээ, талбайгаараа тэргүүлж байна. Бүс нутгийн тархалтын байдлаас үзвэл, 2023 онд Бээжин-Тяньжинь-Хэбэй, Хөх мөрний гурвалжин хойг, Жөүжян мөрний гурвалжин хойг зэрэг гурван том бүс нутагт зохион байгуулагдсан эдийн засаг худалдааны үзэсгэлэнгүүд үндэсний хэмжээний 57.35 хувийг эзэлж, үзэсгэлэнгийн нийт талбай нь 63.27 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн, Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэг өнгөрсөн онд гадаад орнуудад нийт 78 үзэсгэлэн зохион байгуулжээ. Үүнд үзэсгэлэнгүүдийн дундаж талбай 2719.5 квадрат метрт хүрч, үзэсгэлэнд оролцогч компанийн тоо 194.1, лангууны тоо 280.9 болж 2019 оныхоос тус тус 0.97 дахин, 1.33 дахин, 1.2 дахин өссөн нэмэгдсэн байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ