Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    П.Галиндэв: Анхаар ‼️ Монгол хүн бүр цаг гарган унш !

    Ч.Хүрэлбаатарын санаачилсан “хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төсөл нь батлагдсанаар гадаад улсын иргэд Монгол улсад нэг ширхэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийхгүйгээр хөрөнгө оруулагч статустай болон Монгол улсад хаа дуртай өөрийн сонгосон газраа 100 жилээр гэр бүлээрээ оршин суух эрхтэй болж улмаар татварын болон татварын бус олон урамшууллыг авах эрх зүйн орчин бүрдүүлж байгаа нь дараах хуулийн төслийн зүйл заалтаар нотлогдоно. Мөн тэдгээр хөрөнгө оруулагч нар нь хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутгаа хараат бусаар сонгож холбогдох шийдвэрийг бие даан гаргах, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах эрхтэй хэмээн зааж өгсөн нь МУ-ын үндсэн хууль, ард түмний язгуур эрх ашгийг хөндөж байна.

    ХАСАГДСАН ЗААЛТ

    3.1.5.”гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг;

    ХУУЛИЙН ТӨСӨЛД БА НОЦТОЙ ЗААЛТУУД

    4.1.6. “гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа компани, нөхөрлөлийг;

    5.1. Хөрөнгө оруулагч нь дараах хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно:

    5.1.1. хөрөнгө оруулагч дангаараа, эсхүл хамтран аж ахуйн нэгж байгуулах;

    5.1.2. энэ хуулийн 4.1.7-д зааснаас бусад хэлбэрээр хувьцаа, өрийн бичиг, бусад төрлийн үнэт цаасыг худалдан авах;

    5.1.3. үйлдвэр, машин механизм, технологи дамжуулах, барилга байгууламж зэрэг үндсэн хөрөнгөд биет байдлаар хөрөнгө оруулалт хийх;

    5.1.4. компанийг нэгтгэх, нийлүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх;

    5.1.5. төр, хувийн хэвшлийн түншлэл, бүтээгдэхүүн хуваах гэрээ, маркетинг, менежментийн болон бусад гэрээ байгуулах;

    5.1.6. санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх;

    5.2. Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосноос бусад салбар, нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалт хийж болно.

    7.1.1. хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах;

    7.1.3. Монгол Улсад бүртгэлтэй банк, банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаадын мөнгөн тэмдэгт худалдан авах, худалдах зэргээр өөрийн гадаад валютын хэрэгцээг хангах;

    7.1.5. санхүүжилт, зээл, тусламж, газар, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх; 16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;

    16.1.3. Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх;

    16.1.5. Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг олгох;

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ