Бусад
    Бямба, 5 сар 18, 2024

    23 мянган палестин хүн амиа алдаад байна

    Израйль Палестины мөргөлдөөн гурван сар тасралтгүй үргэлжилж, дайны хөлд Газын зурваст 23 мянган Палестин хүн амиа алдсанаас 10 мянга нь хүүхэд, 5300 нь эмэгтэйчүүд байна.

    Израилийн өргөн нэвтрүүлгийн сувгаар 9-ний үдээс хойш мэдээлэхдээ, Израилийн хойд хил орчимд тус улсын Батлан хамгаалах хүчин байлдааны бэлэн байдалд орсон. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг зэр зэвсэг, сумнаас хамгаалах хувцас хэрэгслээр хангаж, эм, эмнэлгийн ор олноор нь бэлдэж, нөөцөлж байна гэв.

    Израилийн хойд хил, Ливантай залгаа бүсэд нөхцөл байдал хурцадмал болоод байгаа юм. Израилийн арми сүүлийн өдрүүдэд Ливанд нисгэгчгүй онгоцоор агаараас цохилт өгч, Палестины ХАМАС бүлэглэлийн улс төрийн дэд удирдагч Салех Алури, Ливаны Хезболла бүлгийн ахлах удирдагч Виссам Тавил нарыг устгасан юм. Хезболла үүний хариу болгож 9-ний өглөө Израилийн батлан хамгаалах хүчний хойд командлалын цэг руу нисгэгчгүй онгоцоор дайрчээ.

    Тухайн нутгийн цагаар өчигдөр Ливаны түр засгийн газрын ерөнхий сайд Нагиб Микатигийн албанаас мэдээлэл нийтэлжээ. Тэнд өгүүлснээр, Нагиб Микати НҮБ-ын Энхийг сахиулах асуудал эрхэлсэн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жан-Пьер Лакруатай уулзсан байна. Уулзалтаар Ливан, Израилийн түр цагийн хилийн бүсийн нөхцөл байдлын талаар Израильтай хэлэлцээ хийхэд Ливан бэлэн, энэ нь Израиль, Ливаны хилийн бүсийн нөхцөл байдлыг урт хугацаанд тогтвортой байлгахад ашигтай гэж Нагиб Микати мэдэгдсэн гэжээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ