Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Метро барих төслийн 181 тэрбум төгрөгийн төсөвтэй зөвлөх үйлчилгээний II шатны тендерийг ирэх сарын 3-нд нээнэ

    Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерийн нэгдүгээр шатанд 20 компанийн ирүүлсэн техникийн шийдлийн саналыг тусган, тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлажээ.
    Уг тендерийг 2024 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 14:00 цаг хүртэл www.tender.gov.mn цахим системээр дамжуулан хүлээн авч, тухайн өдрийн 14:10 цагт олон нийтэд нээлттэй болгох юм байна.

    Зөвлөх үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар бүрдүүлэх бөгөөд нийт төсөвт өртөг 181,935,000,000 төгрөг байна. Харин тухайн онд санхүүжих төсөв нь 54,580,500,000 төгрөг болохыг тендерийн урилгад тусгажээ.

    Тендерийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. Эхний шатны тендерт саналаа ирүүлсэн 20 компаниас хамгийн олон буюу тав нь Монголын компани байна.
    зураг
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ