Монголчууд байгалийн баялагтаа эзэн байх эрхээ Үндсэн хуулиараа баталгаажуулсан тусгаар улсын эрх чөлөөт ард түмэн. Гэтэл байгалийн баялгийг цөөхөн хэдхэн гэр бүл хүчир хийлэн эзэгнэж тэдний үр хүүхдүүд л баян цатгалан ард түмэн бүсээ чангалж өр зээлд баригдсаар өдий хүрчээ. Тэр ч байтугай төрд өндөр албан тушаал хашиж байсан этгээдүүд үгсэн хуйвалдаж хууль зөрчин Монголын баялаг, нүүрсний орд Тавантолгойг Хятадын Шинхуад 100 жилээр эзэмшүүлэх гэж байсныг Монголчууд бүгдээрээ эсэргүүцэж төрт ёс, түүх, Үндсэн хуулиа мэддэг ойлгодог нэр бүхий УИХ-ын гишүүд ба УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд нар тухайн үедээ Үндсэн Аюулгүй байдалд ноцтой харшлах эл үйлдлийг таслан зогсоож, тэр баялгаар Төмөр замын бүтээн байгуулалт амжилттай өрнөн төрийн бодлогын хэмжээнд хүрч өдгөө хүн бүр байгалийн баялгаасаа хувь хишиг хүртдэг болсон.
Энэ бол түүхэн эргэлт, мартах ёсгүй сургамж билээ. Гэтэл гаднынхны эрх ашгийг төлөөлдөг эрхтэн дархтнуудын бусармаг үйлдлүүд төгсгөлөө олсонгүй.
Дахин дахин эргэж хурган Монголчуудад байгалийн баялагтаа эзэн болох эрх чөлөөг нь олгосон хүмүүсийг төрөл бүрээр дарамталж, хааж боож, хавчиж мөшгөн, шүүх хуулийн байгууллагаар хүртэл ужгируулж байна. Төр хэмээх ойлголт ард түмний төлөө гэх нэг л зорилгыг өөртөө агуулдаг. Гэтэл төрд ажиллаж шударга байсныхаа төлөө хэн нэгэн яллагдах бурангуй, харанхуй тогтолцоо нь нэг намын дарангуйллын үед улам л амь бөхтэй оршсоор байдаг бололтой.
Улс төрд нөлөө бүхий төрийн өндөр албан тушаалтан ард түмний эрх ашгийн төлөө бүхий л шийдвэрийг гаргах хуулийн тогтолцоог эрүүл эрх зүйт төр гэдэг.
Гэтэл эрх зүйт төрийн үндсэн шинж бүрэн алдагдсан нь олон зүйл дээр нотлогдсоор. Улс төрийн хэлмэгдүүлэлт хэзээ ч шударга хуулийн дагуу болж байсангүй. Үргэлж л хэн нэгэн түүхийн өмнө золиослогдох ёстой болдог нь их гүрнүүдийн далд явуулгаас, дотоодын шуналт түшмэлүүдийн өчүүхэн урвалтаас үүдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1