Монгол Улсын хөдөлмөрийн нөхцөл байдал тааруу буюу цалин хангамж хүрэлцээгүй зах зээлийн орчин муугаас үүдэн хөлс хүчээ шударгаар үнэлүүлж, ар гэрээ тэжээхээр харийн улс гүрэнд цагаачлан хар ажил хийхээр мянга мянгаараа мордоцгоож тэндээ хамгийн үнэт баялаг болох хүн капиталыг бий болгон шингэсээр байгаа эрүүл чийрэг залуус, эмч багш мэтийн хүн амынхаа голлох үнэт хэсгийг алдаж ард нь Монгол тог цахилгаан ч үгүй өр зээлийн барьцаанд орж өмхий харанхуй нийслэл хотдоо бүгж, өргөн уудам газар нутгаа хамаг баялагтай нь өөр үндэстний бэлэн хоол болгосоор.
Авлигатай тэмцэж алдагдсан боломж, эдийн засгийн сэргэлтийг авч ирлээ гэх хуурмаг өнгөцхөн сурталчилгааг өдөр бүр өргөн нэвтрүүлгийн дэлгэцээр төлбөртэй цацаж, өнөөдрөөрөө аргацаах өлөн сэтгэхүйг төлөвшүүлэх өнөөгийн төр засаг яг хэний талд ажиллаад байна вэ?
Үндэсний аюулгүй байдал аль хэдийн алдагдаж, үйлдвэрлэл бүтээмжийн сэтгэлгээ үлгэр домог шиг сураг алдран замхарч байна.Төгрөгийн ханшийн үнэгүйдэл доллар юаны хөөргөдлийг гүйцэхээс өнгөрөн сульдаж, өргөн хэрэглээний бараа утгаа алдан инфляцын түвшин ахиж байна. Ийм нөхцөлд эдийн засгийг сэргээх, эцэж туйлдсан түмний амьжиргааг дээртгэх амь тариа шиг шуурхай бодлогын чанартай алхам нэн дутагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1