Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Яагаад АН бүтээж, МАН сульдаадаг гэдэг вэ?

    Төрийн бодлого бол тун энгийнээр алсын харсан бодлого шийдвэр, бүтээн байгуулалт, зөв менежмент. Ардчилсан тогтолцоонд бол чөлөөт зах зээлийн дэмжлэг тун чухал. Монгол Улс 1992 оноос хойш Үндсэн хуульт, парламентын тогтолцоотой, чөлөөт эдийн засгийн бодлогыг дэмждэг болсноос улс орны хөгжил дэвшил харьцангуй дээшилсэн. Гэвч төсвийн орлого өр ширээ дийлэхгүй, түмний амьжиргаа үнийн өсөлтийг давж чадахгүй байдал ковидоос хойш улам ужгирч байна. Ийнхүү бодлого, бодит байдал хоёр яагаад хол зөрдөг шалтгааныг тоймлон авч үзвэл тун ойлгомжтой дүгнэлт гарч байна.

    Монгол Улсын 1990 оноос хойг сонгож төрөө удирдаж байгаа зам нь ардчилсан, эрх чөлөөт, эрх зүйт төр, парламентын засаглал. Гэтэл 70 жил коммунизм, колонизм, хаалттай дэглэмээр төлөвшсөн нам нь тийм амархан зайгаа тавьж өгсөнгүй.

    Тэдний өнгө төрх өөрчлөгдсөн ч үйл хэрэг, үзэл санаа өнөөх л хаадаг боодог, хавчдаг гадуурхдаг, хуурдаг, хулгайлдаг байдал хэвээрээ. Ардчиллыг хэчнээн хүсээд ч МАН-ын генийн эд эсэд тохирохгүй учраас ард түмний эрх чөлөө бол үндсэндээ энэ намын хувьд харшил. Ард түмэн шударга ёсыг хүсээд шаардаад эхлэхээр л МАН хамрын ханиад тусчихдаг.Иймд бий болсон тогтолцооны эсрэг өгөгдөлтэй нам засаглалд дангаараа олон жил сонгогдохоороо унаган төрх нь улам тодорно. Өөрөөр хэлбэл дарангуйлагч хүмүүжилтэй намын улс төрчид төрийн эрхэнд гарахаараа ийнхүү нэр хүндээ аврахаар оролдох бүртээ олон нийтийн эрх чөлөө, эдийн засгийн боломжийг хүсэх тэмүүлэлтэй нүүр тулан самгардацгааж байна.
    Монголд олон намын тогтолцооны баталгаа болж 2000 онд Ардчилсан үзэл баримтлалтай гэгдсэн 5 нам нэгдэж өнөөгийн АН үүсэн байгуулагджээ. Иймд өнөөгийн эв нэгдэлгүй байдлыг толхилцоон гэхээсээ олон ургалч үзэлтэй жигүүрүүд хоорондын тэмцэл гэж үзэх талтай. Харин сүүлийн үед лидер улс төрчдийн зарим нь үзэл санаа, үйл хэрэг, тогтолцоог бус хувь хүнийг үнэн худал нь мэдэгдэхгүйгээр гүтгэж харлуулах гэж оролддог байдал ажиглагдах ба үзэл суртлын төлөө бус өөр явцуу эрх ашиг, барьцаанд оров уу? гэх хардлагын үндсэн болж байна.

    Сүүлийн 34 жилд АН засаглаж, бодлогоо хэрэгжүүлэх хэмжээний бус олонх эсвэл хэт цөөнхийн байр суурьтай байв.

    Гэвч ЗГ-аа бүрэлдүүлэх хэмжээнд дөнгөн данган хүрч байх үедээ олон бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, менежментийг чиг баримжааг ч тогтоосон гэж үнэлэгдэхээр байна. Улс орны хувь заяаг атгаж байгаа улс төрийн үндэсний хэмжээний хоёр том улс төрийн хүчний байгуулсан гавьяа нь ижил мэт ч хэрвээ хатуу хариуцлага ярих ёстой бол аль нь жин дарахыг таашгүй.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ