Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Эдийн засаг 15 тэрбум $-ын ашигтай ч 43 $-ын өртэй байна

    Эдийн засгийн үзүүлэлт энэ онд нэлээд сайжирч түүхэнд байгаагүй 15 тэрбум долларын ашигтай гарлаа хэмээн холбогдох яамныхан мэдэгдэж байна. “1990 оноос хойш 50 тэрбум $-ын байгалийн баялаг гадагш зарсан хэр нь 43 тэрбум $-ын гадаад өртэй байна. Монголын эдийн засагт гурван том бэрхшээл байна.
    • Эхнийх нь түүхий эдийн хэт хамааралтай, нийт экспортын 91 хувийг түүхий эд эзэлнэ.
    • Хоёрдугаарт түүхий эд үндсэн 3 төрлөөс бүтэж байна.Энэ нүүрс (33%), зэсийн хүдэр, (24%), алт(18%).
    • Гуравдугаарт, гарч буй түүхий эдийн дийлэнх нь нэг л худалдан авагчтай. Нийт экспортын 76 хувь, үүний дотор нүүрсний 90 хувь Хятад руу гарч байна.

    Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай арван мянга орчим компани бүртгэлтэй. Аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан “тэнцвэртэй” байх зарчмаас зөрсөн гэсэн үг.” Түүхийн ухааны доктор, дэд профессор,бригадын генерал Ч.Сосорбарам бичжээ. Ийнхүү өрөө дийлэхгүй эдийн засгийг өслөө сайжирлаа гэж хөөрцөглөх нь өрөөсгөл юм.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ