Гэтэл цагаан дээр хараар бичигдсэн хууль хэрэгжих нь байтугай үл тоомсорлуулж хууль санаачлагчийн зүгээс улсын аюулгүй байдлын эсрэг гэгдэн шуугиан дагуулж буй төслөө татахын оронд элдэв арга саам хайн элдэв зүйлийн ташаа мэдээлэл гарган албаар төөрөгдүүлэх ажиллагаа явуулж байгаа билээ.
Ч.Хүрэлбаатар сайдын булзааруулсан тайлбаруудад “Энэ хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөл боломж бүрдүүлэх юм…Урьд нь ийм боломж гадаадын хөрөнгө оруулагч нарт байгаагүй.Эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтыг улам нэмэх шаардлагатай.
Газрыг 100 жилээр эзэмшүүлэх асуудлын тухайд 1993 оны хуульд анх хэрэглэгдэж улмаар 2013 оны мөн хуульд тусгалаа олсон заалт бөгөөд би санаачлаад оруулж ирээд байгаа юм биш..Үүнээс газрыг ГХО-чид эзэмшүүлэх гэдгийг хассан” гэдэг ерөнхий тайлбар хийдэг. Гэвч бодит байдал дүгнэлтүүд тэс өөр байна. Нэгдүгээр 1993, 2013 ГХО-чид газар эзэмшүүлэх зүйл заалт бүхий хуулиуд нь хоорондоо агуулгын зөрчилтэй төдийгүй хууль шинэчлэгдэхэд өмнөх хууль хүчингүй болдог зарчмаар хэрэгжээгүй, хэрэгжих бололцоогүй байсан.
Гэтэл 2023 оны 7-р сарын 7-ны өдөр хэлэлцэгдэн батлагдаад Ерөнхийлөгч хориг тавин татуулсан хөрөнгө оруулалтын тухай болон бэлчээрийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүд дэх Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдлын эсрэг буюу газар, хил, хэл, малч нүүдэлчин ахуй соёлт Монголчуудын үндэсний тусгаар тогтнолд харш агуулга заалтууд зүсээ хувилган энэ удаагийн хуулийн төсөлд ч яг таг ороод ирж буй нь Монгол Улсын төрийн тогтолцоо түүний дархлааг сулруулж байх шиг.