Үндэсний спортын арбитрын допингийн давж заалдах комисс өнгөрсөн оны 11-р сард улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэлэлцэж, уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ. Тодруулбал, уг бөхчүүдээс допингийн явцын шинжилгээ авахдаа өрсөлдөгч бөхчүүдийн хатгалгаар шинжилгээ авсан, ашиг сонирхлын зөрчилтэй МҮБХ-ны тэргүүлэгчид гэх өрсөлдөгч бөхчүүдийн багш нар хуралдаж шийтгэл оноосон зэрэг дэлхийн допингийн эсрэг дүрмийг бүхэлд нь зөрчсөн болохыг тогтоож, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээсэн байна. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг МҮБХ-нд удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй учир Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж энэ оны 1 сарын 2-нд гарч, уг шийдвэрийг албан гүйцэтгэхээр болжээ Дэлхийн допинг эсрэг дүрэм, допингийн эсрэг үндэсний дүрмийн талаар анхан шатны ойлголтгүй хүмүүс МҮБХ-г удирдаж, допингийн эсрэг бодолтой олон түмний бодол дээр тоглолт хийн оноо цуглуулж энэ мэт бөхчүүдийг хохироож хэлмэгдүүлж байгааг шүүхээс тогтоов. Допингийн тэмцэх нь буруу гэсэнгүй, харин хий хоосон тэмцэнэ гэж цээжээ дэлдэх нь хэн нэгэн бөхийн өрсөлдөгчийг намнаж, хэлмэгдүүлж, хохироож болохыг энэ жишээ харууллаа…

Ц.Магалжав, Т.Түмэндэмбэрэл нар бөхчүүдийг хохироосон болохыг шүүхээс тогтоожээ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1
Холбоотой мэдээ