Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 25 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орно…

    2024 оны нэгдүгээр сарын 08-ны 20 цагаас нэгдүгээр сарын 09-ний 20 цаг
    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

    Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр,  өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орно.

    Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

    Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 33-38 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 28-33 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 22-27 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 16-21 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 1-6 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд болон хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 31-33 хэм, бусад хэсгээр 23-25 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ