Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Бохир улс төрчдөөс хулчийдаг үндэстэн болчихсон уу?

    Асар их хулгайн мөнгөөр ард түмний амьдрал ахуй, хөрөнгө санхүү, гэр бүлийн байдлыг хүртэл доройтуулсаар буй хар тахал хулгайн улс төрийн тогтолцоо Монголд эцсийн хүчээ шавхан тийчлэх. Сэтгүүл зүй, шударга ёс, хуулийн засаглал утгаа алдаж бүгд хулгайн мөнгөөр амь зогоон аж төрөх нь үнэндээ туйлын гашуун хэдий ч гол зогоох амьдын тамдаа бүгдээрээ ээнэгшээд байх шиг. Үнэт зүйл, Үндсэн хууль үнсэн товрог шиг үзэгдэж үнэндээ дүрэм журам бүгд хулгай дээрэм, худал дээрэнгүйн ёсонд захирагдах шахаж байна.
    Ёс зүйн хэм хэмжээ уландаа гишгэгдэж улсаасаа баян хулгайч нар түмний зовлон зүдгүүрт нуруун дээр ширээ засаад найрлаж байхад хэн ч дугарах, үнэнийг хэлэх эрх чөлөөгүй айдастай. Үндэстний оршихуй, улсын тусгаар тогтнолыг сарниулах гадаадын санаархал дотоодын холимог, хар элэгтнүүдээр дамжин улаан цагаандаа гарсаар. Гэтэл шуналын сав нь хэзээ ч дүүрдэггүй авлигалчид хулгайн баримтаараа нэгнийгээ барьцаалж төр гэх тоглоомын тайзан дээр зарим нь хөлчүү зарим нь шартаж зарим нь МАНАНжиж мансуурч байна.

    Түүхийн өндөр эринүүдэд дэлхийн төв болж, хүчирхэг үедээ засаглалыг зааж явсан Монголчууд өдгөө авлигач ноёдын нөлөөгөөр арчаагүй амиа бодсон хомхой үндэстэн болох уу?

    Газар нутгаа ухаж гадаад руу өм цөм хулгайлан зөөх энэ цэгийн эрээ цээргүй хоёр нүүртнүүдэд өнөө маргаашийн хоол хошоо аргацаах аргаа олж ядах ард түмний амьдрал огтхон ч хамаагүй. Тэд Монголыг бэлэн мөнгөний машин, түрийвчинд нь багтах доллар юань гэж эндүүрцгээх. Түмэн олон нь урвагчдыг өршөөдөггүй үр сад атлаа өчүүхэн шуналтнуудын өмнө мянга мянган жилийн төр ёс уламжлалаа хүлцэнгүйгээр устгуулан толгой гудайх ёсгүй.
    Д.ЭНХБАТ
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ