Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Нүүрсний хэрэгт хэзээ, хэнийг яллагдагчаар татах вэ?

    40 их наяд төгрөгийн нүүрс хулгайлагдан хилээр гарсан. Ийм их үнийн дүнтэй нүүрсийг бүртгэлгүй нэвтрүүлэх урт гар зөвхөн төрийн төвшний өндөр албан тушаалтнуудын нөлөөллөөр хийгддэгийг бид харлаа. Одоо зөвхөн шүүхээр хэн ямар хариуцлага хүлээх үлдсэн атал дүлий дүмбэ оргиулж мэдэхээр нөхцөл мэдрэгдэж эхэлжээ. Иймээс олон нийт нэг компаниараа нэр бүхий хүмүүс маш олон удаа бүртгэлгүй зөөсөн асар их нүүрсний хулгайн тодорхой сэжүүрээс эхлээд шударгаар хуулийн дагуу шийдвэрлэгдэх болов уу гэж итгэсэн өчнөөн жишээг бэлхэн мэдэж байгаа.

    Нэгэнт шийдэгдэж улс, ард түмэн хохиролгүй болохоосоо өнгөрсөн гэх цөхөрсөн байдлыг ужгируулж болохгүй. Эрдэнэставантолгойн гүйцэтгэх захирал, дугаар ангийн хүмүүжигч Ганхуяг гэрчээр нүүрсний сонсгол гэгчид оролцох хүсэлтээ илэрхийлсээр атал албаар үл оролцуулан төөрөгдөл үүсгэсэн нь тодорхой улс төрийн нөлөөллийг хав дарах оролдлого байжээ гэх хардлага хүчтэй байна. Эрх зүйн чадамжид хулгай хийхгүй байх ч ордог байлтай. Эрх баригч намынхан ядмаг аргаасаа татгалзаж нүүрсэнд хутгалдсан хар гартнуудаасаа салах зангараг үлдсэн үү?

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ