ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам
(БОАЖЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны
хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн
менежментийг боловсронгуй болгох нь” (товчоор АДАПТ) төсөл нь Дорнод, Сүхбаатар,
Завхан, Ховд аймгуудад 2021-2028 оны хооронд хэрэгжиж байна. Төсөл нь уур амьсгалын
мэдээлэлд түшиглэн төлөвлөлтийг сайжруулах, ус болон бэлчээрийн менежментийг
бэхжүүлэх, тогтвортой хөдөө аж ахуйн туршлагыг бий болгох, малчдын байгууллагын
чадавхыг бэхжүүлэх, малын түүхий эд бүтээгдэхүүнийг хувийн хэвшил, төр, малчдын
байгууллагын түншлэлээр дамжуулан зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх гэсэн харилцан
уялдаа бүхий гурван зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.
- Албан тушаал: Төслийн худалдан авалтын ажилтан (GCFA-19)
Ажиллах газар: Улаанбаатар
Хугацаа: 12 сар (гүйцэтгэлийн үр дүнг үндэслэн сунгана)
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр
Худалдан авах ажиллагааны ажилтан нь төслийн худалдан авах ажиллагааг төлөвлөх,
хэрэгжүүлэх болно.
ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН АЖИЛ ҮҮРЭГ:
1. Төслийн үйл ажиллагааны болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд
тусгасан худалдан авалтын үйл ажиллагааг хариуцаж хэрэгжүүлэх,
2. Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг бүрэн хангах, бараа, ажил, үйлчилгээтэй
холбоотой худалдан авалтын явцад гарах хэлэлцээр, стратеги, хэрэгсэл зэрэг бүхий
л асуудалд хяналт тавих,
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан
авахдаа Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөх,
4. Худалдан авалтын бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг
зарлах, хэрэгжүүлэх, баримтжуулах, гэрээ байгуулах,
5. Худалдан авах ажиллагааны мэдээлэл нь төслийн төлөвлөлт, төсөв болон бусад
санхүүгийн тайлангийн мэдээлэлтэй сайн уялдаж байгаа эсэхийг шалган
баталгаажуулах,
6. Худалдан авах ажиллагаатай холбоотой баримт бичгийг хууль, журмын дагуу
явуулахад төсөл хэрэгжүүлэх нэгж (ТХН)-д туслах,
7. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг сар бүр гаргаж
танилцуулах, оролцогч талууд болон холбогдох байгууллагуудтай нягт хамтран
ажиллах,
8. Төслийн удирдлагаас өгсөн төсөлтэй холбоотой бусад ажлыг гүйцэтгэх
Тавигдах шаардлага
Боловсрол: • Хуульч, эрхзүйч, санхүүгийн мэргэжлээр бакалавр болон түүнээс
дээш зэрэгтэй байх
Туршлага: • Эрхзүй, захиргаа, худалдан авалтын чиглэлээр 3-аас доошгүй жил
ажилласан туршлагатай байх;
• Төсөл хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно;
Бусад: • Монгол Улсын худалдан авах ажиллагааны хууль тогтоомж, бусад
олон улсын худалдан авах ажиллагааны удирдамж, журмын талаарх
ойлголт, мэдлэгтэй байх,
• Худалдан авах ажиллагааны чиглэлээр үндэсний болон олон улсын
сургалтад хамрагдсан байх,
• MS Office-ийн программуудыг өндөр түвшинд эзэмшсэн байх,
• Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай байх,
• Тушаал, шийдвэр, албан бичиг, журам, удирдамж, гарын авлага,
загвар боловсруулах чадвартай байх;
• Хувь хүн хоорондын харилцааны маш сайн ур чадвартай байх;
• Өөрийн хариуцсан ажлын үр дүн, явцыг тогтмол мэдээлэх ур
чадвартай байх;
• Англи хэлний аман болон бичгийн сайн мэдлэгтэй бай
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл;
- Ажил горилогчийн товч анкет буюу CV (ажлын туршлага, чадвартай холбоотой
мэдээлэл, холбоо барих хаяг, цахим шуудан, утасны дугаар);
• Ажил байдлын тодорхойлолт 2 ширхэг (Өмнөх ажил олгогч, эсвэл мэргэжлийн
хүнээс);
• Боловсролын үнэмлэх, дипломын баталгаажуулсан хуулбар;
• Иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар.
Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын
мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны https://met.gov.mn цахим хуудас,
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн https://gcf-rural.mn цахим хуудаснаас болон ТХН-ийн +976-7505-
7507 дугаарын утсаар холбогдон авна уу.
Бүрдүүлсэн материалыг зөвхөн цахим хэлбэрээр авах ба дээр дурдсан материалуудыг
нэгтгэн нэг PDF файл болгон application@gcf-rural.mn цахим хаягаар 2023 оны 09-р сарын
19-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Анхаарах зүйлс:
• Өргөдөл гаргагч нь дутуу материал хүргүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад
орох боломжгүй;
• Зөвхөн шалгуур хангасан өргөдөл гаргагч нар луу холбоо барина;
• Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 09-р сарын 19-ний өдрийн 17:00 цаг.