Хэдий зарим үзүүлэлтээрээ сулавтар ч Монголчуудын эх орон газар шороо тусгаар тогтнолдоо чин үнэнч халуун сэтгэл бөхөхгүй юм. Гэвч жирийн ард түмнийг аж амьдралдаа түүртэх хойгуур мөнгөнд дуртай шунахай ноёд, богино бодолтой элэг буруутнууд манай улсын газар нутгийг гаднынханд ил цагаан наймаалцсан байж болзошгүй асуудлууд хөндөгдөж байна. Өөрөөр хэлбэл ҮАБ-д харш асуудалд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх анхаарал хандуулж эхэлсэн ч нэг өдөр шийдэгдэж, ганцхан шийдвэрээр бүх аюул арилахгүй нь ойлгомжтой.
Ерөөс ардчиллаа алдаад араас нь эх орноо тавиад туучих юм гэж үү? гэх айдас, шаналал хүн бүрийн зүрх сэтгэл хадаастай.
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороогоор л нийгэм, олон нийтийн анхааралд өртсөн ч үнэндээ газраа наймаалцахыг оролдсон удаа дараагийн оролдлого төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас тухайлбал УИХ-ын гишүүн сайд нараас гардаг хэмээх нь нэгэнт нууц биш болжээ. Бас лиценз нэрээр олгогдсоор буй газрын наймааны цаана ямар аюул нуугдаж байгааг дахин нягтлах шаардлага үүсэв үү.
Угаас төр улс оршин тогтнохын гол үндэс суурь болсон газар нутгаа эзгүйрүүлэх, гаднынханд найр тавин худалдах нь үеийн үед уучилшгүй гэмт хэрэгт тооцогдсоор ирсэн. Газар нутаггүй үндэстэн хэдий бие даасан засаглалтай байлаа ч төрт улсын хэмжээнд үнэлэгдэхгүй бололцоогүй. Иймд эртний их түүхтэй эзэн нь байхын тулд сэргэмжлэх цаг иржээ.
Д.ЭНХБАТ
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1