Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Худалдааны нэртэй ӨР, зээлийн ЭДИЙН ЗАСАГ

    Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлгүй, үнийн дарамтад өртсөн зах зээлийн эдийн засагтай Монгол улсад бүтээмжит эдийн засаг алга. Монгол төгрөг ноён доллар, Хятад юаны дор ханшгүй хямдхан ба уул уурхайн түүхий эдэд найдсан найдваргүй эрсдэлтэй санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ, нийгэмд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл өрийн дарамтыг арилгах бодлого дутагдсаар.

    Монгол Улсын хувьд нэгдүгээрт, түүхий эдийн өндөр хамааралтай; хоёрдугаарт, үл олборлох түүхий эдийн экспорт нь бусад улсуудаас нэлээд өндөр; гуравдугаарт, металлын түүхий эд болон үл олборлох түүхий эдийн экспорт дунджаас их.

    Экспортыг нэмэгдүүлэх, салаалуулах (diversification) бодлогын хувьд өнгөрсөн үеийн түгээмэл алдаа нь зорилтот бус, асуудлуудаа нэг бүрчлэн хаяглаагүй, хувийн хэвшлийн экспортлогч болон экспортын потенциал бүхий компаниудын оролцоог хангаагүй, бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний бүлгүүдийн экспортлогдох чадвар бодлогын судалгаагүй. Өөрөөр товчилбол түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэл эрхлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх бодлого дутагддаг.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ