Түүний нөхөрлөсөн болгон нь хоёр нүүр гарган авлигачдын карманд далдуур шургаж, ар өврөөс нь зэрэг хутгалцахад МАН-ын даргын эрх мэдэл ч багадаж ганцаардах хэмжээнд хүрчээ. Зориг зүрх чин сэтгэл, чимх зүтгэл хослоод ирвэл залуу Ерөнхий сайд байтугай нь улс орноо өөд татсан олон жишээ дэлхийн түүхэнд арвин бий.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэд нам, улс хоёрынхоо дунд “А” суутлаа алцайхаас өөр бодит үр дүн харагдсангүй. ХХБ-ыг нэр бүхий этгээдүүдтэй хамсан цөлмөсөн, Эрдэнэтийг ч хуу хамсан гэгдэх “Сахал” хочит саарал Эрдэнэбилэг Монголын шүүхийг 3 тэрбумаар худалдаж аваад арилжээ” гэх мэдээг засгийн бие төлөөлөгч нь жулдрайтан зарлах гэдэг мөн гутамшигтай. Төр төмөр нүүрээ алдаж бохир төгрөгийн боол болсон шүүгч нарт хатуу арга хэмжээ авч чадахгүй арга мухардах л болно. Баян хүн машинаараа морьтой хүн дайрахаар хөөхөд өдий болтол зунгааралдаж байгаа шиг л шударга ёс хуулийн зарчим үлгэн салган хэвээр удах нь ээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1