Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд М.Ганбаатар ахлан ажиллаж байгаа “Мод үржүүлгийн мэргэжлийн зөвлөл” өнөөдөр хуралдлаа. Хурлаар үндсэн гурван асуудлыг хэлэлцэв.
1. “Оюу толгой” ХХК-иас мод үржүүлгийн газруудад дэмжлэг үзүүлэх техник, тоног төхөөрөмжүүдийг сонгох,
2. www.modlog.mn платформын хөгжүүлэгчдээс мэдээлэл авч, хамтран ажиллах талаар хэлэлцэх,
3. Мод үржүүлэг цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авав.
Орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан уламжлалт мод үржүүлэх арилжааг ухаалаг болгохыг зорин ажиллаж буй Модлог.мн сайтаар дамжуулан цахимаар өөрийн тарьсан модоо зарах, хэрэгцээт мод, ургамлаа худалдан авах боломжтой. Тус сайтыг олон нийтэд таниулах ажилд дуучин Ц.Сарнай дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Оюу толгой” ХХК-ийн дэмжлэг олгох мод үржүүлгийн газруудыг сонгох шалгуур үзүүлэлтийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэв.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1