Бусад
    Лхагва, 4 сар 16, 2025

    2022 оноос хойш Хятад улс 5300 кг хар тамхи хураажээ

    Өчигдөр, 25-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын Гаалийн ерөнхий газар мэдээлснээр, 2022 оны нэгдүгээр сараас 2023 оны тавдугаар сарын байдлаар Хятад улс 5300 кг олон төрлийн хар тамхи, мансууруулах бодис хураан авчээ. Хятадын гаалийн байгууллага 2022 оноос хойш хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн 1037 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

    Олон улсын хар тамхины хяналтын ажилд нэгдэж, Ази Номхон далайн бүс нутагт “Мейлун” олон улсын хууль сахиулах дөрөв дэх шатны хамтарсан ажиллагааг эхлүүлэв. 2022 онд Хятадын гаалийн газар, хилийн чанад дахь хууль сахиулах байгууллагууд хамтарч 146 кг хар тамхи хураан авч, 21 сэжигтнийг баривчилсан байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ