Бусад
    Баасан, 5 сар 9, 2025

    Ц.Баатархүүгийн санаачилсан “Бяцхан зүрхэнд дэм болъё” аян амжилттай хэрэгжлээ

    Айл бүрийн хүүхдүүд инээж байг” гэх Цэндийн Баатархүү тэргүүтэй тэдний баг хамт олон “Бяцхан зүрхэнд дэм болъё” тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан бариа эмчилгээг энэ сарын 14-21-ний хооронд зохион байгууллаа.
    Чингэлтэй дүүргийн 1-24-р хороонд зохион байгуулагдсан уг арга хэмжээнд оролцсон иргэд тэдний үйл хэрэгт баярлаж байгаагаа илэрхийлсэн юм. Нийт 161 тусгай хэрэгцээт хүүхдүүдэд “Бяцхан зүрхэнд дэм болъс” аянаараа тэд бариа хийж, давхардсан тоогоор нийт 530 бариа барьжээ.
      
    Бяцхан зүрхэнд дэм болъё аяны санаачлагч Ц.Баатархүүгийн хүсэлтээр өөрийн байгалийн увидсаараа энерги бариа хийж, олон хүний эрүүл мэндийн төлөө авъяасаа зориулж яваа Даваабаяр овогтой Хүрэлбаатар Чингэлтэй дүүргийн хүүхдүүдэд бариа хийжээ. Энэхүү аяны хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн эрүүл мэндэд тэд багахан ч болов тус дэм болж, тэднийг эрүүл болгохын төлөө зорьж энэхүү аяныг зохион байгуулжээ. Дэм дэмэндээ Манлайлагч ТББ нь Чингэлтэй дүүрэгт энэхүү аяныг зохион байгуулж, хувь эмчилгээ иргэдэд туслаж, эхлүүлсэн ажлаа амжилттай хэрэгжүүлжээ.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ