Тухайн нутгийн цагаар өчигдөр, 20-ны өдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ, 4-р сард Суданд эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний улмаас 500 мянга гаруй Суданчууд хөрш орон руу дүрвэсэн, 2 сая хүн нутагтаа гэр оронгүй болсон гэжээ. Олон улсын хамтын нийгэмлэг Суданы сөргөлдөгч талуудыг шаардаж гал зогсоохгүй бол дүрвэгсэд улам нэмэгдэнэ гэж Филиппо Гранди анхааруулжээ.
Хэдхэн хоногийн өмнө, 15-нд нийслэл Хартум зэрэг газарт хоёр талын хооронд ахин мөргөлдөөн гарсан. Мөргөлдөөний улмаас 3000 орчим хүн амиа алдаж, 6000 орчим хүн шархадсан гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ. НҮБ-ын үзэж буйгаар, Суданы хүн амын талаас илүү хувь буюу 24.7 сая хүнд хүмүүнлэгийн тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. НҮБ, Египет, Герман, Катар, Саудын Араб, Европын комисс 19-ний өдөр Швейцарын Женев хандивын ажил зохиож, олон улсын хамтын нийгэмлэг 1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлж Суданы хүмүүнлэгийн үйл хэрэгт дэмжлэг үзүүлнэ гэж амласан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1