Даваа, 4 сар 28, 2025

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг Япон алдагдуулж байна

Орон нутгийн цагаар Германд 12-ны өглөөний 10 цаг, Бээжингийн цагаар 16 цагт НАТО-ийн “Агаарын хамгаалагч-2023” цэргийн сургуулилт эхэлж, 23-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна. НАТО-ийн гишүүн бус орны хувиар Швед болон Япон дээрх сургуулилтад оролцож байна.
Цэргийн сургуулилтад 25 орны 250 гаруй нисэх онгоц, нисдэг тэрэг, 10 мянга гаруй цэрэг оролцож байгаагаас АНУ дангаараа F35, F16 сөнөөгч онгоц, MQ-9 “Reaper” зэрэг 100 гаруй нисэх онгоцыг сургуулилтад оролцуулахаар илгээжээ.
Германы Агаарын цэргийн хүчний командлагч Герхарц хэлэхдээ, энэ удаагийн сургуулилт Германы хойд хэсгийн Росток боомт, Балтийн тэнгисийн эрэг дагуух гол дэд бүтцийн байгууламж халдлагад өртөх нөхцөлд хамгаалахах хэрхэн хамгаалах вэ гэдэгт чиглэнэ. Сургуулилтын газрын гол байршил Германд байгаа боловч НАТО-ийн зүүн жигүүрийн Эстони, Латви болон бусад улс холбогдож байна гэжээ.
Энэ удаагийн цэргийн сургуулилт Германы ард түмний дургүйцлийг төрүүлж байна гэж эх сурвалж мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

spot_img

Холбоотой мэдээ