Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Байрны хажууд аммиакийн шүү асгарсан байсныг цэвэрлүүллээ

    Төв аймгийн Зуунмод сумын 41-р байрны хажууд Аммиакийн шүү (NH4NO3) бодис асгарсан байсныг цэвэрлүүлж, зөрчлийг арилгууллаа.

    Тус бодис нь бусад төрлийн бодистой урвалд ороогүй тохиолдолд онц аюултай биш бөгөөд тухайн бодист хүрсэн тохиолдолд арьс цочирч, хүчтэй загатнан улайх, толгой эргэх, өвдөх зэрэг хордлогын шинж илэрдэг байна.

    Дээрх бодис нь устай холилдон, гадаа ил зайдгай асгарсан байсан нь хүний биед үзүүлэх аюулын зэргийг бууруулж, сөрөг нөлөө багассан байна.

    Тухайн бодисыг ачиж явсан, асгасан иргэдэд холбогдох мэдээллийг танилцуулж, сануулга өглөө гэж Төв аймгийн ОБГ-аас мэдээллээ. 

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ