Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Хятад-Европын галт тэрэг Манжуураар 6.6 сая тонн ачаа тээвэрлэжээХятад-Европын галт тэрэг Манжуураар 6.6 сая тонн ачаа тээвэрлэжээ

    Тавдугаар сарын 7-ны байдлаар, он гарсаар Манжуурын төмөр замын боомтоор Хятад Европ чиглэлийн 1580 ачааны галт тэрэг нэвтэрч, 6 сая 659 мянган тонн бараа тээвэрлэжээ.

    “Бүс ба зам”-ын санаачилгыг хэрэгжүүлэхэд энэ маршрутын галт тэрэг онцгой ач холбогдолтой юм. Ийм учир Манжуурын хилийн шалган нэвтрүүлэх газар цагдаагийн бие бүрэлдэхүүнтэй ажлаа уялдуулж, “7 хоног 24 цаг”-ийн ээлжийн жижүүр гаргаж, бүтэн өдрийн хяналт шалгалт хийж байна.

    Манжуурын хилийн шалган нэвтрүүлэх газрын хоёрдугаар ээлжийн жижүүрийн багийн орлогч дарга Жан Лянлян, анх 2013 оны үед Хятад-Европын галт тэрэг өдөрт 1 удаа явдаг байсан. Одоо өдөрт 13-18 галт тэрэг нэвтрүүлж байна. Хяналт шалгалтад зарцуулах хугацаа 18 минут байсныг богиносгож 10 минут болгосон гэжээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ