Төрийн бодлогод үзэл баримтлалын сэлгээ хийгдэхгүй л бол Монголд дарангуйлал хүчээ авсаар. Хүний эрхийн зөрчил урьдынхаас илүү нэмэгдэн, дур зоргын баривчилгааны айдсаас ард түмэн ангижрахгүй байна. Энэ бол төр хямарч, эрх мэдэлдээ улайрахад илэрдэг шинж тэмдэг. Төрийн үйл ажиллагааг улс төржилт, хийрхлээр явуулах нь үндэстнийг доройтуулдаг асар хортойг бид одоо л ойлгож байна. Үйлдвэрлэлгүй, чөлөөт зах зээлийн ойлголтгүй халамж суурьтай бодлогын алдаа Монголд харамгүй гай тарьж халаагаа өгөх цаг нэгэнт болжээ. Улс төрийн намуудын төлөвшлийн асуудлыг 30 гаруй жилийн турш ярилаа.
Одоо хэрэгжүүлэх цаг. Холбогдох хуульд өөрчлөлт оруулан, санхүүгийн тайлан тооцоо гаргадаг болгоно л гэх. Гэвч санхүүгийн эх үүсвэрийг нээлттэй болгохгүйгээр ямар ч өөрчлөлт авч ирэхгүй. Мөн үзэл санааны хувьд бүр мөсөн ардчилагчдад ээлтэй болохгүйгээр эрүүл тогтолцоо, шударга нийгэм боломжгүй.
С.Зориг агсан аль гучин жилийн өмнө үүнийг хэлээд ад болжээ. Тэрвээр 1991 онд – Бие даасан хүчнүүд адил тэгш хэмжээнд улс орноо хөгжүүлэх асуудлаар дугуй ширээний ярилцлага хийж, цаашдын хөгжлийн чиг баримтлалыг боловсруулах ёстой. Нэг нь нөгөөгөө муулаад, хавчаад, унагаад байх нь зөв зам биш ээ. Ард түмэнд ч, удирдах ажилтнуудад ч улс төрийн соёл дутагдаж байна.
– Нийгмийн хөгжлийг тодорхойлох гол хүчин зүйл бол нийгмийн дотоод харилцааг зохицуулах явдал. Бидний хувь заяа зөвхөн бидний гарт байна. – Улс төрийн намуудыг хэвийн ая таатай нөхцөлөөр хангаснаар нэг намын дарангуйлалд орохоос сэргийлж, нийгэмд ардчилал гүнзгийрэх өргөн зам нээгдэнэ…Гэж байв. Тиймээс нэг намын дарангуйлал гүнзгийрэх аюултай нөхцөл байдал нэгэнт хүчээ авахаас өмнө ардчилсан нам байр сууриа хамгаалж, эрх баригч нам болох хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1