Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г. Чоглоонамжил, Б.Ганбаатар нарыг залилангийн хэргээр шалгаж эхэлсэн үү

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн М.Насантогтохын гомдол, мэдээллийн дагуу  МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Г.Чоглоонамжил, Б.Ганбаатар нарыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэх мэдээлэд байна. Тодруулбал, иргэн М.Насантогтох “Миний бие 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр 2017/1227-01 тоот гэрээ байгуулан 200.000.000 төгрөгийг дөрвөн хувийн хүүтэй, таван сарын хугацаатай зээлдүүлсэн байдаг. Ингэхдээ би уг мөнгийг Эм Эн Эф Эс компаниас мөн хүүтэй давхар зээлэн авч Г.Чоглоонамжил, Б.Ганбаатар нарт олгосон ч нэг ч удаа зээлийн төлбөр шилжүүлэлгүй алга болсон. Энэ хугацаанд барьцаа болгон үзүүлсэн байраа ч бусдад зарсан нь анхнаасаа намайг залилах зорилготой байсан гэж үзэх шалтгаан болж байна. Миний бие таван жил гаруй хугацаанд зээлийн алданги, хүүгийн өрөнд орж хилээр гарахгүй байх болон дансаа хаалган маш их хохирол амсаад байна. Миний гарын үсгийг дуурайлган хуурамч бичиг баримт үйлдсэн байх магадлалтай үйлдэл ч тогтоогдож болзошгүй байгааг шалган, тохирох хариуцлагыг тооцож өгнө үү” гэсэн утга бүхий гомдолтой байгаа аж. 
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ