Бусад
    Бямба, 5 сар 10, 2025

    Эрх баригчдын санасны зорго буюу 152 гишүүнтэй болох улайрал

    2023 оны 4-р сарын 28-ны өдөр эдийн засагч Д. Жаргалсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “…Намын нэрээр төрд гарчхаад өөрсөндөө ашигтай зүйл хийж байгаа хүмүүсийг бид тахиж эхлэх юм уу. Боолын сэтгэлгээ маань бидний улам боол болгоод байна. Ардчилсан хувьсгалын үр дүнд бид үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон. Харийн энэ эрхийг авлигалчид өөртөө ашигтай үг хэлэх механизм болгож ашиглаад үр дүнд нь та бид ядуу хэвээрээ. Монголын баялгийг хэдхэн хүн яаж хулгайлдгийг сая нүүрсний хулгай харууллаа…” Гэв.

    5-р сарын эхний долоо хоногийн даваа гарагаас УИХ-д суудалтай Ардчилсан нам, ХҮН намын удирдлагууд “ …ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож өөрчлөх нь зөв…” гэж ам уралдан мэдэгдэв.

    Тэдний эл асуудлыг дэмжиж буй шалтгаан нь УИХ олон гишүүнтэй болсноор эрх мэдлийн төвлөрөл саарч хулгай багасна гэх. Гэвч гаднаас нь ажиглахад эл асуудал улс төрийн явцуу эрх ашгийг хангахуйц буюу эхийг эцээж тугалыг тураахгүй аль бүгдийг нь халаасандаа багтаах замаар ирэх сонгуульд эрх баригчид дахин олонх болох санаархал агуулж байгаа бололтой.

    Үнэндээ тогтолцооны эрс шинэчлэл хийж чадах нь уу үгүй юу гэдгийг ард түмэн анхааралтай ажиглах үед бүх талуудын оролцоог хангаж, шударга нээлттэй хүлцэнгүй царайлах нь цаагуураа улс төрийн өөр шалтгаантайг илэрхийлэх мэт.

    МАН-ын бүлгийн мэдээллээр \2023.05.01\ Д.Тогтохсүрэн: “ҮХНӨ-өөр 152 гишүүнтэй болох асуудал үндсэндээ шийдэгдсэн. Харин хүний эрхийн асуудлыг МАН анхаарч ажиллана. Гэхдээ Үндсэн хуульд хүний эрхийн асуудлыг оруулахдаа шүүх дээр явж байгаа хэрэг маргаан болгонд бус ХҮЭК-ын гаргасан үндэслэлийн дагуу асуудалд хандана…” гэх агуулгатай зүйл ярьжээ. Өөрөөр хэлбэл эрх баригчид хүний эрх гэдгийг зөвхөн шүүхээр гэм буруутай нь шийдэгдэх эсэх дээр л хүрээлэл тогтоосон болов уу гэмээр хандлагыг илэрхийллээ. Үндсэн хуулиар олгогдсон бусад хүний эрхийн асуудалд анхаарал хандуулахгүй гэх агуулга нь дэлхийд эрүүл мэндийн үзүүлэлт, хүнсний аюулгүй байдал, орчны аюулгүй байдлаараа хамгийн мууд эрэмбэлэгдэж байгаа Монгол улсын хувьд байж боломгүй хэнэггүйрхэл юм.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ