Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Эмч нараа л хайрламаар

     /Эмнэлэгт хэвтсэн тэмдэглэл/
    Ѳнгѳрсѳн оны сүүлчээр хувийн хэвшлийн “Асралт Мед” эмнэлэгт 7 хоног, энэ оны 4 сард “Шастины гуравдугаар эмнэлэг” улсын эмнэлэгт 7 хоног тус тус хэвтэж эмчлүүлэв.
    …Ѳглѳѳ эрт эмнэлгийн хѳл хѳдѳлгѳѳн эхэлнэ. Энд тэндгүй ѳвчиндѳѳ шаналсан царай, хайртай хэн нэгнийхээ тѳлѳѳ түгшиж сандарсан тѳрх. Эхлээд шинжилгээнд дугаарлана. Бүгдээрээ эвтэй найртай эмх цэгцтэй бие биедээ анхаарал тавьж найрсаг хандах аж. Хааяа нэг сувилагч юм уу эмч тэр ѳрѳѳнд ороод гарсны дараа дугаар дайруулан хэн нэгнийг дуудахад дугаарлаж байгсад дургуйцэн шаардлага тавина. Ѳвчинд “арын хаалга” байж болдоггүй аж. Зарим хүмүүс яаран сандран ирээд “Би ѳглѳѳ ирээд цаг авсан юм” гэж учирлах авч, бүгдээрээ цаг заасан дугаартай болохоор түүнээс хамааралгүй дугаарлацгаана.
    …Шинжилгээгээ ѳгч дуусаад хоёр хоногийн дараа “Мэдрэлийн тасаг”-т хэвтэж эмчлүүлэх болов. Манай тасагт 5 ѳвчтѳнтэй. Ѳвчин зовлон адилхан болохоор дорхноо л танилцаж, оношоо хэлэлцэн эмчилгээний талаар туршлагаа хуваалцана. Эмнэлгийн хоол “цатгахгүй, ѳлсгѳхгүй” хэмжээтэй хэмээн надад хошигнож тайлбарласан юм. Хэн нэгэнд эргэлт ирэхээр бүгдээрээ адил хувааж иднэ, эмнэлгийн хоол ирэхээр байхгүй, боломжгүй нэгнийхээ аяганд хоолыг нь авч хадгална. Тасгаараа тариа хийлгэж дусал залгуулсны дараа ѳрѳѳнд нэг л чимээгүй. Ѳвчин зовлон хүмүүсийг эвцэлдүүлж, бие биенийхээ тѳлѳѳ санаа тавьж туслах сэдэл болдог аж. Ѳѳ тэгээд ѳвчний онош болоод эмчилгээний талаар мэргэжлийн хэмжээний лекц сонсоно шүү дээ
    …Ажаад байхад эмч нар хамгийн хүнд хэцүүг үүрдэг юм байна. Ѳвдѳж зовсон, сандарч тэвдсэн хүмүүс эмч нар руу уурлаж хашгичих, тэр бүү хэл цохиод авах тохиолдол зѳндѳѳ. Хэдийгээр ѳвчний шалтгаан тэд биш ч, энэ ажилдаа дуртай, ѳвдѳж зовсон хүмүүс нь эдгэж эрүүл болохыг харж сэтгэлийн таашаал эдэлдэг, хагалгаандаа бараг “донтсон” эмч нар бүхнийг тэвчдэг. Надад 3-р эмнэлгийн физик эмчилгээ нь их таалагдсан. Эмч бүр л сэтгэлээ дэвсэж хүмүүст ханддаг нь анзаарагдсан. Цалин нь бага тэдний ачаалал нь хэтэрхий их. Шѳнийн жижүүрт гарч ѳглѳѳнѳѳс нь үргэлжлүүлж ажиллах нь хэвийн үзэгдэл. Хэт ачааллаас болж ядарсан, анхаарал нь суларсан үедээ ажиллаж буй тэднийг ойлгож хайрладаг хүмүүс хэр олон бол? Ийм шалтгаанаас сайн эмч нар хувийн эмнэлгүүд руу явж, улсын эмнэлэгт ажилдаа дуртай, хайртай эмч нар сэтгэлээ тэвчин ажиллаж байна даа.
    *НАДАД ЮУ ГЭЖ БОДОГДСОН ГЭЭЧ!
    1. Ѳвчтѳний дугаарлахыг онлайн эсвэл апплекейшнээр шийдэж эмнэлгийн ачааллаа зохицуулмаар юм байна. “Шарк танк”  нэвтрүүлэг дээр ийм шийдлүүд орж ирж байсныг санаж байна. Хэрвээ дугаарлалт онлайн хэлбэрт шилжвэл үйлчлүүлэгчид болон эмч нарын ачаалал жигдэрч хаа хаанаа ажил амьдралаа зохицуулах боломжтой болно, бухимдал ч багасна. Технологийн ѳндѳр хѳгжилтэй энэ зуунд цаас бариад дугаарладаг энэ байдал огт зохицолдохгүй байнаа
    2. Улсын мэдлийн том том эмнэлгүүдийн хоол, цэвэрлэгээ, сантехник, цахилгаан болон бусад засвар үйлчилгээг мэргэжлийн хувийн хэвшлийн байгууллагуудтай гэрээ хийж гүйцэтгүүлмээр юм байна. Эс тэгвэл эмнэлгийн дарга нар мэргэжлийн ажлаа хийх бус аж ахуйн ажилтай зууралдсаар таарах бололтой. Сая Германд хувийн эмнэлэг ажиллуулж буй Отгонболд эмчтэй уулзаж ярилцахад энэ системийг онцолж байсан. Ядаж амбулаторийн болон тасгуудын цэвэрлэгээг шѳнѳ хийдэг болчихвол хаа хаанаа амар
    3. Эмнэлгүүдийн дарга нарыг “дээрээс” томилдогийг болиулж, мэргэжлийн эмч нар дундаасаа сонгон шалгаруулж ажиллуулдаг болмоор юм байна. Дээрээс томилогдсон эмнэлгийн дарга нар томилсон хүндээ “мѳнгѳ хийж” ѳгѳх гэж аж ахуйн ажлаа голчилдог, хамт ажиллаж буй эмч нартаа гологддог, улс тѳрийн зорилгоор ажилладаг байдал арилахгүй ээ. Ер нь Монголд улстѳрѳѳс хол байж зѳвхѳн сайн мэргэжилтэн удирдах ёстой салбар бол Эрүүл мэнд, Боловсролын салбарууд мѳн
    4. Эмч нарынхаа ачааллыг багасгаж цааснаас нь холдуулмаар юм. Герман болон ѳндѳр хѳгжилтэй орнуудын эмнэлэгт цаас хэрэглэхийг хориглож бүх мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн байгаа. Манайд энэ систем нэвтэрч байгаа хэдий ч арай удаан бас хэт болхи санагдсан. Ѳвтчтѳний бүх мэдээлэл цахимжиж, эмийн сангуудтай холбогдож бүрэн систем болгон ажиллуулбал эмч нарын ачаалал хѳнгѳрч, ѳвчтѳнүүдийн бухимдал багасах боломжтой. E-Mongolia систем нилээд зүйлийг сайнаар ѳѳрчилж байна
    5. Бүх зүйл харьцаанаас эхэлдэг. Ѳвдѳж шаналсан хүний ѳмнѳѳс “Сайн байна уу? та” гэж инээмсэглэн мэндлэхэд л тэр ѳвчтѳнд итгэл найдвар тѳрж, муухан болов инээмсэглэнэ. Эндээс л эмчилгээ эхэлдэг байх. Ийм харилцаа алгаа. Хаа хаанаа хѳмсгѳѳ зангидсан, зандарч дуугарсан, хааш яаж хѳдѳлгѳѳнтэй, хэнэггүй байрын хандлага л дүүрэн. Ийм харилцааг анзаараад “алж ч мэдэх, аварч ч мэдэх” эргэлзээн дунд ѳвчтѳнууд уурлаж бүхимдалгүй яахав, хэхэхэ
    6. Иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролд анхаарах цаг болжээ. Ѳѳрѳѳ эрүүл байх нь иргэн бүрийн үүрэг. Ѳвчнѳѳрѳѳ “бахархах” биш, эрүүл байгаагаараа бахархдаг болчихвол сайн сан. Бидний монголчуудын ѳвчлѳлийн шалгтаан нь:
    -Хоол хүнсний замбараагүй хэрэглээ -Хѳдѳлгѳѳний дутагдал
    -Архи тамхины хэтэрсэн хэрэглээ
    юм билээ. Тэгэхээр Тѳр иргэддээ зориулж явган хүний зам, дугуй болон гүйлтийн зам, иог болон хѳдѳлгѳѳний дасгал хийх заал танхим, орон сууц бүрийг бялдаржуулах ѳрѳѳтэй болгох стандартуудыг бий болгож хэрэгжүүлэх үүрэгтэй болж байна. Мѳн ЕБС-иудад “Эрүүл мэндийн боловсрол” олгох хѳтѳлбѳр оруулж, иргэдэд ч сайн сурталчлах хэрэгтэй болж байна
    *ЭМЧ НАРАА Л ХАЙРЛА
    Ѳѳ тэгээд 7 хоног эмчлүүлээд, сайхан болоод гарсан. Ийм амаргүй нѳхцѳлд ѳвчтѳн бүрийн амийг аврах, эмчлүүлж эдгээж буй эмч нараараа бахархлаа. Сайн эмнэлэг сайн эмч нарын ур чадвар дээр л хѳгждѳг. Эмч нарынхаа урмыг хугалж, “нурууг нь авмааргүй” байна. Орчин нѳхцѳл болоод дарамтгүйгээр ажиллах боломжийг нь олгох юм бол монгол эмч нар энэ дэлхийн хаана ч сайн мэргэжилтэн байж чадна. Намайг 7 хоног эмчлүүлэхэд мэргэжлийн үнэтэй зѳвлѳгѳѳ ѳгч, сэтгэлээ зориулан сайн эмчилсэн “Мэдрэлийн тасаг”-ийн эмч Рэнжмаа болон эмч М.Цэвэлмаа дүүдээ маш их баярлалаа. Ѳвдѳж шаналсан олон хүмүүс эмнэлэг рүү сайн эмчийг л зорьж очдог юм шүү дээ. Тэд нарыг хайрла.
                                               Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ