Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    НӨАТ-ын сугалаанд найдахаар 10 хувиа буцааж авах нь зөв үү?

    Түүхчид “лоторей” гэдэг нэр нь францийн “шодолт” гэсэн утгатай “hlot” гэх үгнээс үүсээд дараа нь богиноссоор английн “lot” хувь гэсэн үг болон хувирсан гэдэг. Италийн “lotto” гэсэн үг нь “хувь заяа” гэсэн утгатай. Гэхдээ тэр мөн гэсэн итгэл энд байхгүй ч үг роман хэлнийх гэдэгт эргэлзэх зүйлгүй. Шодолтын тусгай шоог эртний ассир, египетийн оршуулгаас олж байсан юм.

    Европт хонжворт сугалаа XV, XVII зуунуудад дэлгэрчээ. Сугалааг эдийн засаг, нийгмийн ач холбогдол талаас нь авч үзвэл ямар нэг албан ёсны ойлголт ухагдахуунд хамаарахгүй. Харин Монголд бол төрийн албаны чиг үүрэг, үйл ажиллагаа сугалаа, хонжворт тоглоом хэлбэрээр явагддаг нь гаднын улс орнуудтай харьцуулахад бүдүүлэг.

    НӨАТ-ын 10 хувийн 2-хон хувийг төр иргэддээ буцааж олгоод үлдсэн 8 хувь дээр сугалаа явуулж байгаа хэлбэрийн цаана луйвар булхай, хулгай, авлигал нуугдахгүй гэх газаргүй. Татварын буцаан олголт гэх ойлголт төрийн бодлогын түвшинд байх ч тэрийг төр иргэддээ хонжворт сугалаагаар өгнө гэдэг наймаачин, панзчины үлгэрээс ялгаа юу байна?
    Өөрөөр хэлбэл цөөхөн хэсэг нь азад найдаж, ихэнх нь хоосон горьдлоготой хохирч үлддэг шударга бус системийн хэлтэрхий төдий. Манай улсын хувьд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтод жилдээ 200 гаруй тэрбум төгрөг зарцуулж байна. НӨАТ-ын баримт бүртгүүлж байгаа өрхүүдийн 70 орчим хувь нь сард 14-17 мянган төгрөгийн буцаан олголт авдаг. Хэрэв буцаан олголтын 2%-ийг 5% болгож нэмэгдүүлбэл нэг өрхөд очих мөнгө дунджаар 20,000 төгрөг болно.

    Гэтэл НӨАТ-ын буцаан олгож байгаа жилийн нийт үнийн дүнгийн 60% нь өндөр орлоготой иргэдэд ногдож байгаагаас НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг нэмэхэд баячууд л өндөр хувийн буцаалт авах нь гэсэн тайлбар яригддаг.

    Гэтэл иргэдээ өндөр орлоготой, бага орлоготойгоор нь ялгаварлаж үйл ажиллагаа явуулдаг бодлого баримтлах нь Үндсэн хууль зөрчсөн асуудал. Үнэхээр л иргэддээ ээлтэй татварын бодлого барих гэж байгаа бол бага орлоготой иргэдийнхээ төлсөн татварыг тэр чигээр нь буцаагаад олгодог систем рүү очих хэрэгтэй.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ