Орон нутгийн цагаар өчигдөр CNN-ий мэдээлснээр, Калифорни муж улсын Лос Анжелест энэ сарын 20-ний өдөр их хэмжээний бохир ус асгарчээ. Барагцаагаар 950 мянган литр бохир ус Лос Анжелес гол руу асгарч нийлсэн байна. Лонг Бийч хотын захиргаа бохир ус дамжин урссан далайн эргийн наран шарлагын газруудыг түр хаахаа зарлажээ.
Бохир ус алдагдсан ахуй осол нь тоног төхөөрөмжийн гэмтлээс болсон гэж эх сурвалж нотолж байгаа бөгөөд ариун цэврийн ажилтнууд 21-ний өдөр эхний ээлжийн цэвэрлэгээг хийж дуусгасан байна. Лонг Бийч хотын эрүүл мэндийн газар далайн эрэг хавийн усны чанарыг хянаж байгаа бөгөөд наран шарлагын газрууд хэзээ эргэн нээгдэх нь тодорхойгүй байна.