Хятадын Аньхүй мужийн Хэфэй хотод цахилгаан хөдөлгүүрт, ухаалаг автомашины судалгаа, инновац, хөгжүүлэлтийн төв байгуулахад 1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийнэ гэж Германы Фольксваген групп өчигдөр мэдэгджээ.
Мөн өдөр Фолькваген групп мэдэгдэхдээ, эл төв нь автомашин, эд ангиудын судалгаа, хөгжүүлэлт, худалдан авалтыг нэгтгэж, Хятадын дотоодын нийлүүлэгчдийн дэвшилтэт технологийг автомашиндаа ашиглахад эрмэлзэнэ. Хятадын иргэдийн хэрэгцээнд шинэ бүтээгдэхүүн, технологийг хурдан хүргэхийн тулд боловсруулалтын хугацааг 30 орчим хувиар богиносгоно гэв.
Фольксваген группын Хятад дахь салбарын ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Бернард хэлэхдээ, энэхүү хөрөнгө оруулалт нь Фольксвагений “Хятадад ажиллаж, Хятадын хэрэглэгчдийн төлөө” гэсэн стратегийн чухал алхам юм. Автомашины судалгаа, худалдан авалтын чадавхийг тасралтгүй нэмэгдүүлж, дотоодын ханган нийлүүлэгчдийг эхний шатанд нэгтгэснээр Фольксваген групп хөгжлийн хурдаа түргэсгэж, Хятад дахь хамтарсан үйлдвэрүүдийн үр ашгийг дээшлүүлэх болно гэжээ.