Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    10 сая төгрөг нэг удаагийн тансаглал ба 10 өдрийн амь зуулга буюу тэгш бус байдал

    Зарим баячуудын нэг оройны ердийн тансаглал, цэнгээнд 10-20 сая төгрөг л дунджаар үрэгдэж байдаг бол борчуудын амьдралд сардаа хүүхдийнхээ 100 мянган төгрөгөөр дөнгөн данган хүргэж, үнийн өсөлт, ажилгүйдэл ядуурал гэх мэтийн хүмүүсээс хамаарахгүй хямралд өртөн шар нар бор хоногийг арай ядан давж байдаг. Тэгш бус байдал гэдэг бол нийгмийн амьжиргаа, эдийн засаг, сэтгэлгээ цөм хөгжлийн ялгаатай байдлаар илэрч нэг талаараа нийгмийн анги давхрааг бүрдүүлэх ч гэлээ зааг нь холдож, ялгаа нь ихдэх тусам ядуу давхаргын зэрлэгшил улам гаарч хүчирхийлэл газар авах, оюун санааны хомсдол нүүрлэх… гэх мэтийн сөрөг үр дагаврууд ихтэй байдаг аж.

    Өнөөгийн Монголын нөхцөлд бол олон арван жилийн төрийн бодлогын сулрал ард түмний өөрөө өөрсдийгөө тэтгэж амь зуух үндсэн дархлааг устгах чиглэл рүү очиход хүргэж мэдэхээр болжээ.

    Ялангуяа сонгуулиас сонгуулийн хооронд хүмүүсийг бэлэнчлэх, халамжлуулах, хүлээх сэтгэлгээнд улам дасгадаг мөнгө төгхөн, бараа таваар тараадаг, тоглолт хөтөлбөрт, шоу цэнгээн зохион байгуулах гэх мэтчилэн буруу гажуудлыг дэвэргэх суртчилгааг ихээр зохион байгуулснаар ард түмний холыг харж хоёрыг тунгаах мэлмий сохорсонтой адил болж цайлган өрөвч сэтгэлээрээ их хоосон амлалт, ахиухан бэлэг сэлт өгсөнд нь саналаа өгөх байдал нэгэнт дасал болсон.
    Тэгш бус байдлыг улам дэвэргэх энэхүү харьцангуй шалтгааны салхи шуурга аль хэдийн аймаг сум бүр дээр сэвэлзэн, хүмүүсийг хөдөлгөөнд оруулж, тэнгэр газрыг хуйрагнуулаад амжлаа. Иргэдийн 90 гаруй хувь нь ядуу болон ядуувтар ангилалд багтахаар туйлын дорой байдалтай атал төр нь ч намууд ч ухамсартай эрс шинэчлэлийн алхам болон хандлагын хувьсгал хийх ч сонирхолгүй ямар нэг хуудуутай аргаар өндөр сэнтийд түргэхэн залрах л хүсэлд автсаар дотор нь халуу шатацгаах болсон нь нэгэн эмгэнэл бөгөөд ядуурал, ямбархал хоёрын зай улам холдон бараа тасрахын цондон буюу.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ