Сонгуулийн хууль шинэчлэгдэхээр өргөн баригдаж, тогтолцоо, өөрчлөлтийн талаар амтай болгон ярьж байна. Системийн өөрчлөлтөөс илүү хандлагын буюу хувь улс төрчдийн цензур, шалгуур ямар байхыг ярих цаг болжээ. Сүүлийн гуч гаруй жил бугшсан авлигал, ялзралын гол шалтгаануудад боловсролгүй байдал, хөрөнгөжих хүсэл шунал, эрх мэдлийн төлөө улайран зүтгэх мугуйд хандлага… гэх мэт. Сайн улс төрч гэж сайхан ярьдаг, худал амлалт өгдөг, мөнгө тараадаг, эд зүйл бэлэглэдэг, байшин барилга бариулдаг хүн огт биш.
Улс төрч тун энгийн, хөрсөн дээр буусан, ард түмнийхээ сайн сайхны төлөө, тэдний аз жаргалын төлөө, төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө бодлого боловсруулдаг хүн.
Тэд бол шийдвэр гаргагч. Ард түмнээс сонгогддог ард түмний ажилтан юм. Тэд иргэдийн татварын мөнгөөр цалинждаг. Тиймээс ард түмэн бол ажил олгогч. Ард түмнийхээ эсрэг ажилладаг, тэдний итгэлийг даахгүй байгаа улс төрчийг муу ажилтан байна л гэж харах хэрэгтэй. Нэг үгээр улс төрч бол дарга биш. Ингэхээр манайд улс төрийн тогтолцооноос гадна улс төрчдийн ёс суртахуун, эрх зүйн байдлыг нэгтгэн авч үзэж, тэднийг ард түмний төлөөлөгч болохын тулд төрийн сонгуульд нэр дэвших үзэл ухамсар гүн бат суулгах нэн тэргүүний шаардлага байгаа юм.
Өнөөгийн Монголын улс төрийн нөхцөл байдал , ойлголт цөм улс төрөөр замнасан хүн баяжиж, эрх мэдэлд хүрч тэдний ах дүү хамаатан садан, нутаг усныхан л боломж эдлэх ба бусад нь хамааралгүй мэт буруу ойлголттой уджээ. Нэмээд дэлхий дахины байдал ялангуяа манай хоёр хөршийн бодлогоос ихээхэн хамаардаг болсон учир тэдний хэл усыг сураагүй, мөнгө эрх мэдэл бодож сонгогдохоор улайрах хэсэг бусаг хүмүүс олон байгааг анхаарах хэрэгтэй. Боловсролгүй, сэтгэлгүй, хөрсөндөө буугаагүй дарга суртахуунтайн л улс орныг сүйрүүлэх аюултай.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1