Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Монголчууд арчаагүй, залхуугаас болж ядуурсан ба шалтгаан юу вэ?

    Аливаа доройтлын гол шалтгаан ихэнхдээ дотоод хүчин зүйлсийн нөлөөгөөр өдөөгдөж, гадны түрхэлтээр үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл Монголчуудын эв нэгдэлгүй, ухамсар сул, жалгын ноён суух хүн бүрийн сэтгэлгээ зарим талаараа бусдын идэш, бурангуйн золиос болох. Өвчин зовлон, хүчирхийлэл, хөлчүүрхэл, ядуурал, ялархал болохоороо л нэгнээсээ хандив тусламж гуйдаг хөөрхийлөлтэй байдал руу хэдийнээс бид ингэтлээ гүн шигдэв. Энэ бол төр иргэдээ үнсэнд хаясан шалз шиг үзэж, тэдний нүдээр ядуу ард түмэн ярвайж, ятганах цатгалан амьтад болж харагдаад өөрсдөө өлмөж, цөлмөхгүй л бол нойр нь хүрэхээ байсан бирдийн тавиланд идэгдэж буйн нэг бодит жишээ болов уу
    Улс нь ч үйлдвэрлэлгүй гаднаас зээл тусламжийн хараат, иргэд нь ч бүтээмжгүй халамж, хандивын хамааралтай байхаар бидэнд өөрөө өөрсдийгөө өндийлгөх чадал тэнхээ л юу юунаас илүү дутаж байх шиг.

    Энэ бүхний гадаад нөлөөллийг зүхэх түмэн бай оногдох боловч юун түрүүн амьд организмтэй нийгэм мөн юм бол өөрсдөө сэхэх, сэхээрэх, тэнхрэх, тэмцэх ухаанаа гурван цагаасаа тэмтрэн олоод түүнийхээ зүг бүх хүч чадлаа гаргах цаг иржээ.

    Өөрөөр хэлвэл ядуу байгаадаа бусдыг буруутгах бус яагаад өлөн зэлмэн амьдарах болсноо эргэцүүлж бодоод эрслэн зүтгэвэл одоохондоо нар бөхөж, хөрст хөмрөх болоогүй учир боломж хүн бүрт л байх. Ингэж сэтгэж чадвал аяндаа биднийг тоншиж байсан хар хэрээнүүд чөтгөр лүү тонилон бидний бие махбод сэргэн ухаан бодол сэнхрэх юм. Төрийн их хулгайн хямрал нүүрлэж, түмэн олон модоо барьж, харь оронд хэдэн мянгаараа цагаачлах хэмжээнд очтолоо доройтсон бол одоо зогсоцгоон дор дороо нэг бодоцгоож дээрмээр, луйвраар, залилангаар хөлжсөн ахуй хожим үр хүүхдэд маань ямар тавилан үлдээх билээ? Хэмээн хүний ёсоор нэг удаа ухаарах цаг.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ