Петрочайна дачин тамсаг ХХК-ны дүрэм журам, эрх ашиг Монголын хууль тогтоомжоос давсан, аль нэг хөршийн хямд түүхий эдийн ханган нийлүүлэгч, бэлтгэн хүргэгч юм бол түүнийг эртхэн тусгаар тогтносон Монгол улсын засаг төр, шүүх захиргааны байгууллагаар шийдүүлэх цаг болжээ. Тэр олон зээр ан амьтан яагаад нүд анив? Хордож үхсэн үү? Хордуулж алсан уу? ямар нэг байдлаар устгалд оруулж тал дээр хүссэнээрээ эзэгнэн суух гэсэн ашиг сонирхол байдаг бол бүх үйл ажиллагааг Монгол улс тусгаар тогтносон улсынхаа хуулийн хүрээнд ард түмнийхээ сайн сайхны төлөө шийдвэрлүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
Эдийн засаг талаасаа ч аль нэг гадаад дотоодын хөрөнгө оруулагч, хувь эзэмшигч этгээдүүд Монголын хууль тогтоомжинд нийцээгүй нийтийн эрх ашгийг илт хохироосон үйлдэл хийж байвал Монголын цагдаа тэднийг зосгоох. Газрын тосны асар их нөөц бололцоотой орон атлаа яагаад өөрсдөө түүнийхээ үр шимийг хүртэх ч эрхгүй бусдын түрийвчийг зузаатган, байгаль орчноо сүйтгүүлж байна вэ?
Мэнгэр удвал хатгаа болж уушиг өвчлөн үхдэг. Үүний адил төрийн алмай байдлаас үүдэн Монголын маань цэлгэр ногоон тал амьтан ч тогтох аргагүй аюулын хортой нөхөл бүхий шороон түйрэм болох уу?
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1