Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Хөгжлийн банк нэг их наяд 183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа

    Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-оос 2023 оны гуравдугаар сарын 20-ны хооронд нийт 1,183.3 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.

    Үүнээс:

    – 827.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр,

    – 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр,

    – 180.5 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ.

    Нийт 19 төсөлд олгосон зээл хаагдсан.

      – 14 зээл нь бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөг,

      – 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө,

      – 1 зээл үнэт цаасаар төлөгдсөн.

    Хөгжлийн банк нь 2023 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

    Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:

    – 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг,

    – 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг байна гэж Хөгжлийн банкнаас мэдээллээ.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ