Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Шаравын Сүрэнжавын нэрэмжит яруу найргийн наадам боллоо

    Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын нэрэмжит “Тэнгэрийн хүү” яруу найргийн Улсын хоёрдугаар наадам өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулагдлаа.

    Наадамд нийт 300 гаруй яруу найрагчид бүртгүүлж оролцсоноос Ю.Баянмөнх, Б.Батцоож, Д.Энхбаяр, Э.Булган, Д.Нямаа нарын бүтээлийг онцлох бүтээлээр шалгаруулж шагнаж, урамшууллаа. Мөн тус наадмыг баясгаж олон олон алдартнууд тайзнаа өөрсдийн бүтээлийн дээжсээ толилуулсны зэрэгцээ “Өнөр бүл” төвийн сурагч хүүхдүүд “Багш” найраглал, “Ерэн баатрын дууль” “ Тэнгэрийн хүү” зэрэг найраглалыг уншиж амилууллаа.

    “Шаравын Сүрэнжав сан”-гаас санаачлан Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулсан “Тэнгэрийн хүү” яруу найргийн наадмыг Нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олон  дэмжин ажилласан байна.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ