Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Монгол Улсын олон Улсын тавцан дахь нэр хүнд

    Ардчилсан хувьсгалаас хойш Ази тивийн эрх чөлөөний бэлгэдэл шахуу гэгдэж байсан Монгол Улс сүүлийн жилүүдэд зарим үзүүлэлтүүдээрээ олон улсад чих дэлсэх бараан тэмдэгтэй болсон гэх.

    Үүнд ардчиллын зарчим алдагдах, авлига хээл хахууль, ядуурал ажилгүйдэл зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цагаан сарын мэндчилгээндээ Монголын нэр хүнд олон улсад өндөр байгааг онцоллоо. Гэвч чухам яг ямар үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн бэ гэдгийг тэрвээр онцлон дурьдаагүй ч дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод түүний НҮБ-ын индэр дээрээс амласан “тэрбум мод” төсөлд дэлхийн бусад орнууд ам сайтай байгаа болов уу гэсэн таамаг бий.

    Гэвч авлига, аюулгүй амьдрах орчин, ардчиллын үзүүлэлтүүд төдийлөн хангагдаж чадахгүй байгааг бид мэдэх билээ. Жишээ нь хүнийг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн гэх үндэслэлээр байцаах, мөрдөн шалгах, шийтгэх байдал үргэлжилсээр байгаад олон улсын хүний эрхийн байгууллагууд шүүмжлэлтэй ханддаг.

    Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамнаас 2021 онд гаргасан тэмдэглэлд
    “Төр засгийн зүгээс хүний эрхийг зөрчсөн ба авлигатай холбогдсон албан тушаалтнуудад авах арга хэмжээ, шийтгэл оногдуулах байдал хангалтгүй хэвээр байна.” хэмээн онцлон дурьдсан байна.
    Монгол Улсын эдийн засаг дорвитой өсөж байгаа хэдий ч үр шим нь өрхийн, ялангуяа ядуу иргэдийн амьжиргааны түвшинд дорвитой нөлөөлөхгүй байна. Капитал хөрөнгө оруулалт ихээр шаардсан уул уурхайн салбарын сүүлийн үеийн өсөлтийн үр өгөөж ядуус, ялангуяа ур чадвар шаарддаггүй, цалин багатай ажил эрхлэгчдэд хүрэхгүй байна.” гэсэн дүгнэлтийг мөн “Дэлхийн банк” гаргажээ.
    Энэ уул уурхайн баялаг ард түмний амьдралд бодитоор нөлөөлж чадахгүй байгаагын цаана авлигын нөлөө асар ихийг үүнээс харж болохоор байна. Авлига ихтэй улс оронд хөрөнгө оруулагчид таатай хандахгүй нь ойлгомжтой.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ