Бусад
    Бямба, 4 сар 19, 2025

    Засгийн газар энэ 7 хоногт

    Эрдэнэс Монгол ХХК-д нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтыг ажлын хэсэг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтыг ил тод, гадаад хяналтын баг хянан шийдвэрлэв. Төрийн өмчит компаниудын хүний нөөцийг улс төрийн бус байдлаар бүрдүүлэх эхний алхам боллоо.
    Хоёрдугаар сарын 8-ны өдөр Монгол Улс Турк улс руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг явуулж, Турк, Сири улсад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. НЭМГ-ын хорин таван аврагч, арван эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй аврах баг гамшгийн газарт ажиллаж байна.
    Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ хоёрдугаар сарын 9-ний өдөр газар хөдлөлтийн улмаас Турк улсад олон мянган хүний амь нас хохирсонд эмгэнэл илэрхийлж, эмгэнэл илэрхийлэх номонд гарын үсэг зурлаа.
    Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газрын хоёрдугаар сарын 8-ны өдөр 2023 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлах тогтоолыг баталлаа. Энэ хүрээнд Засгийн газар авлигын эсрэг таван үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.
    Монгол Улс 2022 оны 5 дугаар сараас эхлэн зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний эрт үзлэг, оношилгоог орон даяар явуулж байна.
    Одоогоор улсын хэмжээнд 852 мянга гаруй хүн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдаад байна.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ