Шалтгаан.
Өнгөрсөн 30 гаруй жилийн бодлогын завхрал, зориудын хөшүүн хойрго байдал ба үйлдвэрүүдийг дампууруулж, импортын татварын бодлого алдагдаж, экспортын бараа бүтээдэгдэхүүн дэмжигдээгүй өдий хүрсэн зэрэг төр засгийн оновчгүй буруу шийдвэрүүд ядуурлын гол нөлөөлөгч хүчин зүйл мөн.
Яр шарх.
Яран дээрх шарх гэдэгчлэн ядуурлын хор хохирол дээр нэмэгдээд авлига хээл хахуулын үзүүлэлтээр манай улс сүүлийн 7 жилд байнга ухарсан нь ядуурал ажилгүйдэл гаарч, нийгмийн түвшинд сэхэх аргагүй хямрал нүүрлэсэн. Ажиллах хүчийг бүрдүүлдэг хөдөлмөрийн насны залуучууд гадаадад дүрвэн амьдарч тэндээ мөнгөтэй болтол амьдрах хүсэлтэйгээс Монгол улсын эдийн засагт засч сайжруулах, эмчлэх, эдгээх аргагүй шархтай болоод байна.
Гав, гинж, дөнгө
Ядууруулагч хүчин зүйлсийг хориглон саатуулах, зогсоох ганцхан арга бий. Хууль завхруулж төрийн хэргийг түрийвчээ зузаатгах, хувьдаа баяжих хэрэгсэл болгосон авлигач түшмэдүүдийг хуулиар гавлаж, шударга ёсоор гинжлэн, эрх тэгш эрүүгийн зүйлчлэлээр дөнгөлөх шаардлага нэгэнт тулгарчээ. Ядуу нийгмийн үндсэн шалтгаануудын томоохон нь авлигалаар зоолсон шүүх, прокурор учир тэднийг ч мөн эрс шинэчлэлийн давлагаанд оруулж хууль ёсыг эрхэмлэхээс өөр аргагүй байдалд оруулан, нэгэнт гэмт хэргийн оролцогч болсон бол шийтгэлийг алдахгүй оноодог болгох зохицуулалт хэрэгтэй.