Түүхэн турш дотоодын зөрчлөөсөө болж хямарч ирсэн монголчуудыг энэ удаа гадаад дотоодын хавсарсан шалтаг, шалтгаанууд амаргүй он жилүүдийг туулах ирмэг дээр аваачиж магадгүй юм. Учир нь нийгмийг хямраадаг гол хүчин зүйлсийн эхэнд авлигын хор хөнөөл багтдаг. Харин Монгол Улс авлигын үзүүлэлтээрээ жил дараалан огцом ухарсан болохоор найдлага бага. Том бодлого сөргүүлэн тавьж асуудлын эрэмбийг тогтоож болох ч хандлага, ёс зүйг бүрэн төлөвшүүлэхэд сонгууль угтсан нэг жил бүү хэл бүтэн үе ч хүрэлцэхгүй байх ч бий.
ХАНДЛАГА
Хандлага гэдэг нь нөхцөл байдал болон бусад хүмүүсийг тааламжтай ба тааламжгүй аль нэг байдлаар үнэлэх үнэлэлт юм. Иймээс иргэддээ хямсгар, хүйтэн хандахаа орхиж тэднийг сонсож, жинхэнэ хүсэл эрмэлзлийг нь тогтоож, хамгаалж, хангаж чадвал тэр төр хүчирхэг, шударгын үлгэр жишээ болж үлддэг.
ЁС ЗҮЙ
Ёс зүй гэдэг бол бидний зан байдлыг тодорхойлж илүү аз жаргалтай амьдралд хөтлөх ёс суртахууны үнэт зүйлийн тогтолцоо юм. Ёс зүй бол аз жаргалын түлхүүр. Тэгэхээр ард түмнээ аз жаргалтай амьдруулахын тулд ёс зүйг урьтал болгох нь. Нийгмийн шинэчлэлийг ч ёс зүйн үүднээс эрх зүйн жам ёсны ойлголтыг орхигдуулалгүй хийвэл тэр ёс зүйн мөн.
Хандлага, ёс зүйг урдаа барьж чадвал хямралын жилүүдийг хөнгөхөн давах ч нөөц бололцоо бидэнд бий.