Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Хотын дарга Д.Сумъяабазар халтирч унасны улмаас яаралтай хагалгаанд оржээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр (2023.02.01)  шөнө халтирч унасны улмаас яаралтай нурууны хагалгаанд оржээ. Түүнийг яаралтай “Грандрмед” эмнэлэгт хүргэсэн бөгөөд хагалгаа амжилттай болсныг эх сурвалжууд мэдээлэв. Нийслэлийн хэмжээнд халтиргаа гулгаанаас шалтгаантай гэмтэл бэртэл нийт ослын 40 хувийг эзэлж байгааг Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс мэдээлсэн байдаг. Жилд дунджаар 140,000 гаруй гэмтэж бэртсэн иргэн  тус төвөөр үйлчлүүлсний 60 орчим мянга нь халтирч унаснаас үүдэн бэртжээ. Мөн үүний дийлэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарсан байдаг. Дашрамд дурдахад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2022.02.14-ны өдөр захирамж гаргаж, нийслэлийн хэмжээнд сар бүрийн 1-нд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг цуцласан байдаг юм.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    7 САНАЛ

    1. Олон хүний хараал идхээр тэг нь шүү дээ Спортоо хөөгөөд явж байсан бол Ард түмний хайртай хүү хэвээрээ л байх байсан даа шунал ихэдвэл шулам бол нь гэдэг шиг Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг байхаа баян хүн ч сайхан юмаа хувийн эмлэгт хагалгаанд орчих нь Улныхан бид Гэмтэлээс өөр очих газаргүй…

    2. Үйлийн үр хаалга андуурдаггүй гэнэ лээ. Мөнгөтэй хүн хамгийн сайн газар хамгийн үнэтэй эмчилгээ хийлгэнэ биз дээ. Гэвч эрүүл мэндийг мөнгөөр худалдан авах боломжгүй.

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ