Бусад
    Даваа, 4 сар 21, 2025

    Татвараар дарладаг төр ядууруулж, хордуулсныхаа торгуулийг иргэддээ ТӨЛ

    Төрийн үндсэн чиг үүрэг иргэдийн татварыг төсөвт төвлөрүүлж, эрүүл амьд явах, ажилтай орлоготой нөхцөлөө хангах. Гэтэл Монголын төр татвар татаасаар дарамт үүсгэн, төрийн түшмэдүүд хулгайн аргаа нарийсган улмаар оффшорт хулгайн хөрөнгөө нуудаг гажуудал бий болсон.
    1937 онд гэмгүй мянга мянган иргэнээ буудан хороосон хар үйлдэлдээ УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ ТУХАЙ хууль гарган буруугаа хүлээдэг болсон. Гэтэл төрийн буруутай хариуцлага муутай алдаа завхралаас болж нас барсан, эрүүл мэндээрээ хохирсон, хохирч байгаа, хохирох тооцооллыг нэгтгэн гаргаж төр иргэдэээ чирэгдүүлж, зовоож, өвчлүүлж, өлсгөж, дааруулж, цагаачлуулсандаа хүлцэл өчин нөхөн олговор олгох цаг ирэх вий.

    Нэгэнтээ нэвтэлж боломгүй хана хэрэм мэт ойлгогдохоо больж дэлхийн аль ч улс төрийн буруутай үйл ажиллагааг хянан хэлэлцдэг хандлага бүрэн төлөвшсөн байна.

    Төрийн өндөр албан тушаалтан, хуулийн этгээд, бүлэглэлүүд, нам, шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн хууль бус үйлдлээс болж иргэд хохирсон бол хохиролыг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд хариуцлага тооцох эрх зүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 13-т зааснаар баталгаажсан байдаг.
    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ