Нийгмийн аль салбарт хууль зөрчих вий гэхээс илүү үндэслэлгүй баривчлагдан хэлмэгдэх вий гэсэндээ айдаст автах магадлал өссөөр. Учир нь сошиал хэвлэл мэдээллээр төр засгийн бодлого үйл ажиллагааг хурцхан шүүмжилсэн хүн болгон зөрчлийн хуулиар торгуульдаг зарим нь баривчлагдан цагдан хоригддог болжээ.
Ийнхүү иргэдийн эх орондоо эрх чөлөөгөө эдлэн хуулийн дагуу амьдрах, үг хэл үзэл бодлоо илэрхийллэх нийгмийн үнэт зүйл нь хясагдах нь Монгол улсын олон улс дахь нэр хүндэд муугаар нөлөөлсөөр иржээ.
Улс төржилтийн гажуу дэвэргэсэн асуудлуудаас үүдэн иргэд эрхээ хасуулж хохирох буюу төрийг шүүмжилсэн үйлдлээсээ болж төрдөө хавчигдах байдлыг эрүүл, орчин үеийн шийдлүүдээр шийдэж сурсан хүний эрхийн мэдрэмжтэй төр засаг хуулийн байгууллага бий болох шаардлага бий. Улс төржилтөөс үүдсэн хэлмэгдүүлэлт хэд хэдэн янз байх бөгөөд нэгдүгээрт иргэд шударга үнэний дуу хоолой болж нийт ард түмний эрх ашгийг ямар нэг хэлбэрээр хамгаалан дугарсан бол эсвэл аль нэг эрх мэдэлтэн улс төрч хэн нэгний заавраар шүүмжлэл өрнүүлсэн, акц, жагсаал цуглаан зохион байгуулсан, түүнд хамрагдсан бол ял шийтгэл хүлээдэг мөрдөгддөг байцаагддаг хоригддог зохицуулалт хэрэгждэг.
Гэтэл аль нь ч төрийн өөрийнх нь үйл ажиллагааны үр дүн. Төр засаг ард түмэнд шүүмжлэгдэн түүндээ аль нэг эрх баригч нам нь нэр хүндээ алдахгүйн тулд шүүмжлэгчдийг шийтгэх тогтолцоо байж болохгүй. Ингэх л юм бол удаан үргэлжилсэн харилцааны харшилдаанаас нийгмийн хямрал бүрэн утгаараа дэвэрч мэдэх юм. Шударга сайн төрийн үйл ажиллагааг ард түмэн шүүмжлэхгүй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
+1
+1
+1
+1
+1
+1
+1


