Бусад
    Ням, 4 сар 20, 2025

    Далайн усны температур дээшилсээр…

    Саяхан хийсэн судалгаагаар 2022 онд далайн усны температур 1958 онд бүртгэгдсэнээс хойших шинэ тэмдэглэл үүдсэн бол 1990 оноос хойш далайн усны температур дээшлэх нь хурдасжээ. Үүний дүнд эрс тэс уур амьсгал хүн төрөлхтний тогтвортой хөгжилд заналхийлж байна.

    11-ний өдөр “Агаар мандлын шинжлэх ухааны дэвшил” сэтгүүлд нийтэлсэн Хятад, Америк, Итали, Шинэ Зеланд болон бусад орны нийт 24 эрдэмтэн хамтран хийж гүйцэтгэсэн судалгааны тайланд дурдсанаар, далайн ус нь хүлэмжийн хийн ялгаруулалтын илүүдэл дулааны 90%-ийг өөртөө шингээдэг. Энэ нь хүн төрөлхтөн бүгд бүтэн жилийн турш өдөр бүр 40 үс хатаагч асаах үед ялгарах дулааны нийлбэртэй тэнцэнэ. Үүний зэрэгцээ, сүүлийн 40 жилийн хугацаанд далайн дулаан 200 Зета Жоулаар нэмэгдсэн нь 2021 онд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлээс 2000 дахин их байна гэжээ.

    Их Британийн Саутхэмптоны их сургуулийн багш Саймон Боксалл: Хэрэв сүүлийн 40 жилд далайн усны шингээсэн дулааны илүүдэл хэмжээ агаар мандалд байсан бол агаар мандлын температур цельсийн 100 градусаар нэмэгдэх болно. Хамгийн аюултай нь энэхүү дулааны ялгаруулалт одоо ч тасралтгүй нэмэгдсээр байна гэжээ.

    Далайн усны температур, давсны агууламж нэмэгдэж байгаа нь далай ба агаар мандлын хоорондох дулаан, хүчилтөрөгч, нүүрстөрөгчийн солилцоонд нөлөөлж, улмаар далайд хүчилтөрөгчийн дутагдал үүсэж, далайн экосистем, организмд нөлөөлж байна. Түүнчлэн далайн усны дулаарал нь агаар мандлыг тогтворгүй байдалд хүргэж, хар салхи зэрэг цаг агаарын эрс тэс үзэгдлүүдийг нэмэгдүүлэн, ган гачиг, үер ус зэрэг байгалийн гамшиг үүсгэдэг. Далайн усны дулаарал нь тэнгисийн усны түвшний өсөлтийн чухал шалтгаан бөгөөд далайн эрэг болон нам дор газар нутгийг давсны урсгал, газрын элэгдэл зэрэг илүү ноцтой асуудалд хүргэдэг.

    Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0
    +1
    0

    ХАРИУ ҮЛДЭЭХ

    Сэтгэгдэл оруулна уу!
    энд нэрээ оруулна уу

    spot_img

    Холбоотой мэдээ